...
...

МУГЖ Ц.Төмөрбаатар: Намайг жирийн нэг жүжигчин гэж хараад байх шиг...

УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байгаа Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар үзэгч түмэндээ зориулан сэтгэлийн үгээ дуулгасан нь энэ. Өөрийнх нь зурагтай, сонгуулийн самбарыг юу ч үгүй болтол нь урж тасдаад хаясан тухай цахим ертөнцөд дэлгэсэн эрхэм уран бүтээлч маань уйлах нь холгүй халаглаж суусан удаатай.

Тиймдээ ч өнөөдөр үзэл бодлоо хуваалцан “Hамайг жирийн нэг жүжигчин гэж хараад байх шиг байна. Би төр түшиж явсан хүний дүр бүтээхдээ тэр хүний амьдрал уран бүтээл бүгдийг нь судалж байгаад “За, иймэрхүү маягаар тоглох юм байна” гэж үзээд тэрнийхээ дагуу дүр бүтээдэг. Би сурган хүмүүжүүлэх үйлст өөрийн биеэ зориулж яваа багш хүн. "Хүн судлалын ухааны доктор профессор" хүн юм шүү.

Миний бүтээсэн дүрүүд эх орны маань төр түшиж явсан түүхэн замналт хүмүүс болох Чингис хаан, Жамуха, Цог генерал, Чойбалсан, ноён хутагт Данзанравжаа, Сүхбаатар гэх мэт 11 хүний дүрийг бүтээжээ” хэмээн уран бүтээлийнхээ оргил дүрүүдийг дээжлэн сонирхуулсан тэрбээр улс төрд өөрийн хувь нэмрийг оруулж чадна гэдэгтээ тун итгэлтэй байгаа гэсэн шүү.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ