Загварын тайзнаас шуудхан л телевизийн эфир рүү шилжсэн топ модель Э.Сэлэнгэ угтаа бол олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. Гадаад дотоодод зохиогдсон миссийн тэмцээн, загварын шоунд томоохон амжилт гаргаж явсан тэрбээр өөрийн гэсэн агентлагаа нээж, чадварлаг шавь нарынхаа тоог чамгүй өсгөөд авсан.
Харин жил гаруйн өмнөөс эхлэн агентлагийнхаа үйл ажиллагааг түр завсарлаж, “VTV” телевизийн нэвтрүүлэгч болсон топ Э.Сэлэнгэ үзэсгэлэнт төрх, дэгжин стилиэрээ олон үзэгчийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байгаа. Өөрийнхөө үе тэнгийн, бизнесмэн залуутай ханилсан тэрбээр бяцхан охиноо өсгөн ажил амьдралаа гялалзтал авч яваа мундаг бүсгүй гэлцдэг юм билээ.
Саяхны нэг өдөр нөхөртэйгээ хамт савхин хүрмээр ижилсэж, загварын найзууддаа гайхуулаад амжсан топ модель Э.Сэлэнгэ “чангахан” өрсөлдөгчтэй учирсан бололтой. Тэр нь загвар өмсөгч С.Сарнай юм байх. Топ найзынхаа энэхүү зургийг хараад бяцхан атаархсан С.Сарнай “Нөхөр бид хоёрт ч бас ийм хослол байгаа шүү” хэмээн хальт гайхуулаад авчээ. “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож яваа модель бүсгүй маань топ найзтайгаа ижил загварын хослолоор өрсөлдөх нь.
Б.Содон
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Vnen tsarai muutai
zugeer saihan daruu bj boldgui l ym bh daa halhchuudiin aranshin gj kkk