Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй. Мэргэжлийнхэн түүнийг нийтийн дууг мэргэжлийн хэмжээнд аваачсан гэж үнэлдэг. Орчин цагийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө хүчтэй түрэн орж ирсэн дуучин бүсгүй өнгөрсөн жилийн яг энэ өдөр хөөрхөн охиноо төрүүлэн “Ээж” гэж эрхэм хүндтэй алдрын эзэн болж байлаа.
Хайр уяралаар дүүрэн байсан энэхүү баярт өдрөө дурсаж, дөнгөж өчигдөрхөн мэт санагдах нандин дурсамжаа тэрбээр сонсогч фэнүүдтэйгээ хуваалцлаа. Гурван кг, 400 грамм охинтой болсон дуучин бүсгүйн баярын сэтгэгдэл өнөө хэр нь хуучраагүй бололтой. Өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичиглэж, өнөөдөр нэг нас хүрч буй бяцхан охиндоо баярын мэндчилгээ дэвшүүлэв.
“Энэ орчлонд дуугаа хадааж ижий аав, эмээгийнхээ хамгийн дээд агуу хүслийг биелүүлж хорвоод мэндэлсэн бүлтгэр хөөрхөн гүнждээ мэндэлсэн өдрийн халуун баяр хүргэн бүх газар нь удаан гэгч нь хайрлан үнсье. Үр минь бидэндээ эрүүл энх, цовоо сэргэлэн, хүнд тустай, хүн чанартай, эх орондоо хэрэгтэй ээж аавдаа ачлалтай, хүн шиг хүн байхад л аав ээж хоёр нь сэтгэл хангалуун амьдарна. Гүнжийг минь олон хүрээлсэн, орчлон бүүвэйлсэн сайхан амьдрал угтан авлаа. Хайртай шүү чамдаа, хамгаа илүү чин үнэнчээр” хэмээн дуучин бүсгүй сэтгэл уярам бичжээ.
Б.Содон
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Зүгээр уншихгүй л байна биз дээ заримаас нь жинхэнээсээ гардагүй л байх шүү
Vhsen gardagvi yum gartsan bish. Olond zarlaad bh yamar hereg bnaa.