...
...

Австрали имж жуулчин бүсгүйг “хүчирхийлэх” дөхжээ /видео/

Австралийн нэгэн альбинос-кенгуру Николь хэмээх америк оюутан бүсгүйг “үнсэхээр” дайрч буй хөгжилтэй бичлэг интернетэд тавигджээ. Энэ явдал Перт хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд тохиолдлоо хэмээн DailyMail-д мэдээлсэн байна.

Бичлэгээс харахад, уг имж бүсгүй рүү дайран, түүнийг тэвэрч үнсэхээр оролдож буй мэт сэтгэгдэл төрөхөөр. Бүсгүй “тачаангуй” имжийн дайралтыг үл тэсвэрлэн унах бөгөөд Николийн найзууд хүч хэрэглэн байж имжийг түүнээс салгаж байна.

“Бид аялах замдаа Николийг австрали аятайхан залуутай танилцах хэрэгтэй гэлцэн байнга түүгээр тоглоом тохуу хийж зөгнөж байснаар эцэстээ ийм явдал тохиолдов бололтой” гэж түүний найзуудын нэг хошигножээ.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ