...
...

Mercedes Benz-ээс "BMW"-ийн 100 жилд зориулсан мэндчилгээ

Өчигдөр буюу энэ сарын 9-нд Германы "BMW" компанийн 100 жилийн ой сүр дуулиантай болсон билээ. 

Харин Mercedes Benz-ээс "BMW"-д зориулсан баярын мэндчилгээ-сурталчилгаа сонинд хэвлэгджээ. Тэрхүү мэндчилгээ нь  "Danke für 100 Jahre Wettbewerb. Die 30 Jahre zuvor waren doch eh bisschen öde" буюу "100 жилийн турш өрсөлдөж байгаад чинь баярлалаа! Өмнөх 30 жилд нь жаахан өөр байсан шүү, тэ" хэмээн бичжээ,

Ийм мэндчилгээ хүлээж авсан "BMW" компанийхан цочирдсон нь мэдээж. Гэвч тэд 100 жилийнхээ ойгоор өөрсдийнхөө музейд Мерседесийн бүх ажилчдыг ажлынх нь үнэмлэхээр үнэгүй оруулна хэмээн мэдэгдсэний хариуд нөгөөдүүл нь ийм арга хэмжээ авсан аж. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг л энэ буюу. 

Б.Энх-Уянга

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ