Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон чухал үйл явдлуудтай танилцна уу.
- 1940-АНУ-ын кино жүжигчин Чак Норрис
- 1958-АНУ-ын кино жүжигчин Шэрон Стоун
- 1981-Камеруны хөлбөмбөгчин Самуэль Это’о нар мэндлэв.
- 1801-Британид хүн амын тооллогыг анх удаа хийжээ.
- 1813-Германы цэргийн Төмөр загалмай одонг бий болгожээ.
- 1893-Кот-Дивуар Францын захиргаанд оров.
- 1905-“Челси” хөлбөмбөгийн клубийг байгуулжээ.
- 1906-Лондоны метро ашиглалтад оржээ.
- 1910-Хятадад боолын хөдөлмөр эрхлэлтийг хориглов.
- 1952-Фульхенсио Батиста Кубад төрийн эргэлт хийв.
- 1959-Хятадын түрэмгийллийг эсэргүүцсэн Түвдийн бослого эхэлжээ.
- 1960-Канадын уугуул иргэд болох индианчууд сонгуульд санал өгөх эрхтэй болов.
- 1976-Польшийн иргэн Кристина Хойновска дэлхийг ганцаараа тойрон аялсан эмэгтэй болжээ.
- 1977-АНУ, Австрали, Энэтхэг, ӨАБНУ-ын одон судлалын хамтарсан баг Тэнгэрийн ван гаригийн тойрог хүрээг илрүүлжээ.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250