...
...

“Гар буун” гуталтай зорчигчийг саатуулжээ

АНУ-ын Мэриленд дэх нисэх буудлын хамгаалалтын албаныхныг сонин хэлбэр хийцтэй гутал өмссөн нэгэн бүсгүй гайхшрахад хүргэсэн байна. Уг эмэгтэйн өмссөн туфлийн өндөр өсгий нь гар буун хэлбэртэй байсан гэнэ.

Энэхүү жигтэй хувцаслалтаас нь шалтгаалан хил, гаалийн ажилтнууд бүсгүйн ачаа тээшийг нягт нямбай шалгажээ. Түүний авч явсан зүйлс дотор мөн л хачин сонин хэлбэртэй зүйлс их байсан бололтой. Жишээ нь, хиймэл сумаар чимэглэн гоёсон бугуйвч байсан гэнэ.

Бүсгүйг нэлээн хугацаанд саатуулж шалгасны эцэст онгоцонд нь суулгасан бөгөөд “хуурамч зэр зэвсгийг ч бид нэг бүрчлэн шалгаж тодруулах үүрэгтэй” хэмээн АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг удирдах газрын албан ёсны төлөөлөгч Лиза Фарбштейн тайлбарласан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ