...
...

Доторх “чөтгөр”-ийг нь хөөхийн тулд амьдаар нь буцалгажээ

Хятадын Сычуань мужид амьдардаг нэгэн эмэгтэй удаан хугацаанд өвчнөөр шаналсны эцэст амьдаараа чануулан, “үйл лайгаа” эдлэхэд хүрчээ. Дээд тэнгэрээс авьяас чадвар хүртсэн гэгддэг хоёр этгээд түүний дотроос “буг чөтгөрийг” нь хөөх нэрийдлээр амьдаар нь буцалгасан хэрэг гарсан байна. Мэдээж, бүсгүй амь насаа алдаж, харин тосгоных нь хоёр “шидтэн” баривчлагдлаа хэмээн Chinanews-д мэдээлжээ.

Уг эмэгтэй ямар өвчнөөр шаналж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд аргаа барсан тэрээр тосгоныхоо хоёр “солиотыг” гэртээ урьж, нөгөөдүүл нь ч дээд тэнгэрээс ид шидийг хүртсэн гэж түүнд итгүүлсэн аж.

“Шидтэнүүд” түүнийг буцалсан устай модон торхонд хийж, түүнийг өвдсөндөө орилоход нь тэр өөрөө биш, харин түүн дотор орогносон чөтгөр орилж байна хэмээн итгүүлэхийг оролдсон гэнэ.

Энэхүү аймшигт дуу чимээг сонссон хөршүүд нь гүйлдэн ирэхэд буцалсан устай торхон доторх эмэгтэйн царай пад хар болж, амь тавьсан байсан аж.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ