...
...

Амбийг дурсах өдөр буюу Гавьяатайд нь олддоггүй "шар төмөр"

Өнгөрөгч оны энэ өдөр буюу 2015 оны 2 сарын 27-нд Монголын хошин урлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг буюу Амбий хүнд өвчний улмаас 46 насандаа таалал төгссөн билээ.

Тэрээр 1969 оны гуравдугаар сарын 27-нд Дорнод аймагт мэндэлсэн бөгөөд “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулсан анхдагчдын нэг байлаа. Цэвэгсүрэнгийн Батхуяг нь тайз дэлгэцийн бүтээлүүдээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн чадварлаг жүжигчин байсан юм. Ард түмний хайртай жүжигчин байсан тэрээр хамгийн сүүлд “Танхай тээгч”, “Тютю”, “Содура” зэрэг кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн билээ.

Түүний соёл урлагийн ертөнцөд оруулсан хувьд нэмрийг үнэлж төрөөс МУСТА цол тэмдгээр шагнаж байсан юм. Харин "Гавьяат" хэмээх эрхэм цолыг хүртэж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн түүний талаар нэг найз нь жилийн өмнөх энэ өдөр ингэж бичиж байсан билээ: 

"Агуу жүжигчин Сэдэд гуайг тэргэнцэр дээрээ шавь Цогоогоор түрүүлэн гарч ирээд "Гавъяат" горьдон уйлж байхыг харж билээ. Интернэт орчноор "Гавъяат" болох нь гээд шуугихад Амбий анд минь эмнэлэгтээ ..."хувцас хунараа ч бэлдэх юм уу" гэж битүүхэндээ горьдож байхыг харсан. Гавъяатайд нь олддоггүй яасан шар төмөр вэ энэ!
Амбий найз минь ард түмэн чамайг "Гавъяат байтугай, Ардын жүжигчин багадна" гэж үнэлж байсан юм шүү. Тэнгэрийн орондоо бурхдыг инээлгэн суу даа, Найз минь. Ум ма ни бад мэ хум" 

Үнэхээр ч, авах ёстой хүнд нь олддоггүй яасан "шар төмөр" вэ.  Бидний мэдэхийн л, олигтой хийж бүтээж гавьсан зүйлгүй нөхдүүд 2-3 дуу дуулсан болоол түүнийг авчихдаг л юм билээ уг нь.  Санаагаар болдогсон бол, юм хийж бүтээж байгаа хүмүүсээ амьд ахуй үед нь өгөх ёстой гавьяа шагналыг нь гар татганалгүй хүртээж баймаар. Тэнгэрт хальсан хойно нь түүнийг мянгантаа магтан дуулаад ч хэнд хэрэгтэй билээ...

 

Амбий хэлж байна...

Posted by MMNews.mn on Thursday, February 26, 2015

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)
  • Hoshin urlagiinhan mundag shu.niigmiig olj harj bn.chadwarlag shu.dramiinhan arai guitsdeggui.huwirah chadwar muu yum bn le

  • Booyo pistaa shine ueiig gancaaraa ezegneed l terbumtan bolchihson dalbilzaad l.adilhan uusgen baiguulsan neg n uvchinuu emchileh mungugui burhanii orond zalarvaa

  • unen shuu hiisend ni bish hiigeegui zarim ni olnoor ni zuune geech

  • Bold meted turiin soyorhol olgood suuj bga nergui metees mongol tur salah bolson shu ih olon hiisen buteesen humuusiig gomdooj bga huviin ashig sonirholtoi awgai buzar em

  • erunhiilugchiin shagnal hariutsdag heden tarhi ugaagchuudiin archaagui huviin ashig sonirhloos bolj gaviyatai humuus ni uneluulj chadahgui ene horvoogoos butsaj baigaa ni emegnel uiliin ur gej baidag bol ter horchinguud hezee negen tsagt hiisen uiliin uree edlene gej naidahaas mun erhem shudraga erunhiiluch busad holbogdoh alban tushaaltanguud anhaarch uurlesen bertegchinguud idee beeree zailuulna bh gej naidah l uldlee nudee neej sain muugiin haritsaa denduu uur bolj bgaag zasah bolson ugui bol muhul...

  • Увс. Ховдын биш Дорнодынх болохоор нь шагнахгүй байсан байхаадаа

  • Амбий гэж агуу жүжигчин гавьяат аваагүй байхад, Болд гэж гиандаг пацаан төрийн шагнал авдаг, аан? Яамаар ч юм дээ энэ дээр байгаа луйварчингуудыг,,,,,,

  • Ховд Увсынх биш Дорнотынх юм байна зайлуул Элбэгдорж яаж өгөх вэ дээ, Эбэ чинь гадаад хүн юм уу нутаг усныхандаа л өгч харагддаг шүү, арын хаалга мөнгөгүй бол дэлхийд гайхагдсан жүжигчин байгаад ч нэмэргүй цаг үе явж байна, тэнгэр бурханы гавъяат гэж байдаг авчихаа байлгүй энэ тагжигарт их л гомдсон байх даа хөөрхий

  • Ambii guai burhanii ornoos amidralaa ergen harhad ter shar tomoriig shal demii goridoj. Ymarch hereggui zuil baij gej bodoj bga. Zugeer busdiig hairlaj tuslaj bas busdad ineed bayr baysal beleglej yvsan ni tuund hamgiin chuhal beleg shagnal baisnaa medsen bga...

  • tur unleegui baij bolnoo harin ard tumen bid tuunii avyasiig ali hediinee alaga tashaltaaraa ineed huuruuruu unelsen yum shuu ter bidnii hairtai jujigchin baisaan UM SAIN AMAGLAN BOlTUGAI

  • odoo muu baymbajav sta geed yavaad baih yum solgoi hooloitoi baterdene gavyat bolchihson baidag sonin yum daa yadaj nasiig ni bodood baymbajavdaa tsoliig ni uguusei ene tur

  • Huniii deed setgel gej huuhdeeree heleh uggui saihn hundeee Naiz nohod ard tumen n hezeezh martahgui hiisen yumtai tengerleg negen shuudee chi mine

  • Одоо энэ тухай бичээд яахав дээ хун нь байхгуйгээс хойш ум маани бадми хум ,гавьяа шагналаа авч чадалгуй талийсан болон одоо ч хуссээр хулээсээр байгаа гавьяатнууд байгаа,гэвч гавьяат жужигчин гэдэг цолыг байхгуй болгож байгаа манай еренхийлегч.

  • гуншаа болд сөөнгө батэрдэнэ гээд л ядмагхан дуучид гавьяат болсон нь ард олноо доош хийсэн явдал шүү

  • Ta нар минь бие биенээ яасан ч элдвээр хэлэх юм хошин шог үзээд доош орно ч гэж юу байх вэ дээ. Харин өарийн болгосон 2-3 дуу дуулаад гавьяат болж байгаа нь бусдыг доош хийж байгаа ш дээ.тэгвэл хошин шогийнхон дуулна бүжиглэнэ жүжиглэнэ ухааруулна. Харин ч чадварлаг шүү

  • энэ гавьяат энэ тэрээ бүр болчихмоор юм аа.зарим авчихсан нь сайхныг нь магтаад л,аваагүй нь пүү паа муулаад л.хөгшрөөд үхэж чадахгүй горьдоод л.гуншаа болд,хиймэл баясгалан 2 энэ шагналыг даанч гутааж үнэгүйдүүлсэн дээ.ста бол өнгөрсөөн.жириин ажилчин би станцад 25 жил махаа зулгааж уушиггүй болж байж сая эрчим хүчний тэргүүн авсан гэж байгаа.энэ шар медалийн хэрэг алга даа.аз болж энэ медаль нь хоол унд нэхэхгүй нь амар юм нэхдэг бол хэцүү шүү.авахад нэг их архи ууж шахуулж үхэхээ дөхсөн шүү базарваань хум пад.одоо тооцоогоор 50 жил ажилчихвал 95 насандаа нэг юм аү-ын гавьяат ажилтан болох юм байх аа.тэснэ дээ.тэр үед нь энэ ерөнхийлөгч нь битгий солигдчихоосой доо.тэр үед нь архи бага уунаа.хаширсан шүү

  • МОНГОЛЧУУДЫН СЭТГЭХҮЙН ДОРОЙТОЛ. ХОШИН ШОГОО ҮЗЭЭД Л УЛАМ ДООШОО ОРООД БАЙ. БАЙДАГ Л ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИН. МОНГОЛЫН ТАЙЗНЫ УРЛАГЫГ ДОТООД ГАДААДАД СУРТАЛЧЛАХАД ЯМАР ҮЙЛ ХИЙСИЙН.

  • Ter neg shar tumruur yadiin tertee tergvi ard tvmen ni ugsun shd

Онцлох мэдээ