...
...

Эрдэмтэн, зохиолч Д.Цэдэвийн уран бүтээлийн нэгэн жарныг хэлэлцэнэ

Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургуулиас хамтран “Дожоогийн Цэдэв туурвил зүйн жаран” олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хурал, баримтат кино, номын нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр нэрт эрдэмтэн, зохиолчийн уран бүтээлийн тухай эрдэмтэн мэргэд илтгэл тавих юм. Тус арга хэмжээ энэ сарын 21-ний өдрийн 11 цагт болох бөгөөд цахим бага хуралд оролцох хүсэлтэй хүмүүс khagii83@gmail.com хаягаар болон 9978-1957 утсаар саналаа өгөх аж. Эрдэмтэн зохиолчийн уран бүтээлийг хэлэлцэх хуралдааныг Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан удирдан явуулах бөгөөд “Шинэ цагийн соёлын шинжээч, уран үгсийн дархан Дожоогийн Цэдэв” сэдэв дор илтгэл тавина. Мөнхүү Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Ч.Дагвадорж, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн Г.Билгүүдэй нар болон залуу эрдэмтэн А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Э.Батжавхлан, Т.Мөнхцэцэг, Г.Галбаяр нарын хүмүүс илтгэл тавих аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ