...
...

Танил Хятад дуу: “Сар миний сэтгэл зүрхийг төлөөлдөг”

“Сар миний сэтгэл зүрхийг төлөөлдөг” Энэ дуу бол Хятад хэлээр дуулагдсан сонгодог дуунуудын нэг. Дууны шүлгийг Сүнь-И бичиж, хөгжмийг Вэн Чиши зохион, 1973 онд Чэнь Фэньлань хэмээх дуучин анх дуулж олны хүртээл болгосон хэдий ч 1977 онд Тайваний нэрт дуучин Дэн Лижюнь буюу Тэрэса Тэн дуулснаар сонсогчдыг байлдан дагуулсан байдаг.

Тус дууг Тэрэса Тэнг дуулснаас хойш мөн Жан Гүөрүн /Leslie Cheung/, Мэй Яньфан /Anita Mui/, Лю Дэхуа /Andy Lau/ зэрэг Хятад байтугай дэлхий даяар алдартай маш олон одууд, үе үеийн уран бүтээлчид коверлож дуулж өнгөрсөн төдийгүй одоод хүртэл дуулагдсаар байна.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ