...
...

Дуугаа дуулаад байртай болоорой!

Монгол улс дотооддоо халдварыг алдаж нийгэм, эдийн засаг хямраад байгаа энэ хүндхэн цаг үед их хэмжээний шагналын сантай дууны уралдааныг МУ-ын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор санаачлан эхлүүлж байна. Тэмцээнд оролцож өөрийгөө сорьж чадсан оролцогчид байртай болохын сацуу олон, олон шагналуудаас атгах боломжтой аж. Тус тэмцээн улс орон даяар зарлагдсан бөгөөд Халимаг, Тува, Өвөр Монгол гэхчлэн Хамаг Монгол туургатанаа хамарч буйгаараа онцлог юм.

Тэмцээнд оролцох дүрэм тун энгийн. Оролцогчид удирдамжинд заасанчлан дуулах боломжтой 10 дууны жагсаалтаас сонгож дуулах юм байна. Эх үрсийн элч дуучин Ноён Бондгорын дууг хэн дуулах вэ уралдаанд сонгосон дууны жагсаалтыг дараах байдлаар танилцуулаад байна. Тодруулбал, Би Монгол хүн, Ээжийгээ зүүдэллээ, Дүү минь, Амьдрал зэрэг нэр бүхий 10 дуунаас сонгон уралдаанд оролцох ерөнхий дүрэмтэй аж. Уралдаанд оролцогчдыг 1-10 дугаар байрт дэвшүүлж, шагнах юм.

1-р байр : “ШҮРТ” хотхонд 1 өрөө байрны урьдчилгаа хийж өгөхийн зэрэгцээ, 5-н жилийн хүүгүй хувь лизингээр БАЙРТАЙ болох боломжийг олгож байна.

2-р байр: “КОМ ТАВИЛГА” ХХК 5 сая төгрөгийн тавилга хийлгэх эрх бэлэглэнэ.

3-р байр: ”OSPRING” mongolia ХХК 3 сая төгрөгийн бүтээгдэхүүнээр бэлэг барина.

4-р байр: МУСТА дуучин Б.Болдбаатар Хурдан удмын ДААГА, ХУРГАТАЙ ХОНЬ бэлэг болгоно.

5-р байр: “ТҮМЭН ТОРГО” ХХК 3 сая төгрөгийн 2020 оны ХОС ДЭЭЛ бэлэг болгож өгнө.

6: р байр - КОНТАС цагны дэлгүүрээс 3 сая төгрөгийн титанан ган “SIECO” брэндийн ХОС ЦАГ бэлэглэнэ.

7-9 дүгээр байр “ХӨСӨГТӨН ТЭРЭГ” ХХК 500.000 төгрөг бэлэг өгнө гэж зохион байгуулагч уран бүтээлч зарлажээ. Харин 10-р байрт шалгарсан оролцогчид “ГҮНЦЭГ” ХХК 300.000 төгрөнийн Хонь, Үхэр, Адууны гараар татсан махтай БУУЗ БАНШ бэлэг болгон өгөх аж. Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүст зориулан Ноён бондгор дуучин өөрийн албан ёсны нүүр номны хуудсандаа тэмцээнд оролцох зааврыг бүрэн эхээр байршуулжээ. Тэрбээр хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед халдварын аюулаас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалж буй ард иргэдийг гэрээсээ, өндөр шагналтай уралдаанд идэвхитэй оролцохыг уриалжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ