...
...

ФОТО: Ким Кардашьяны охины хоёр насны тансаг төрсөн өдөр

39 настай Ким Кардашьян охин Чикагогийнхоо төрсөн өдрийг тансаг хийжээ. Канье Уэст, Ким нар Микки Маусыг төрсөн өдрийн гол баатар болгосон байна. Жижигхэн Мауснуудын дүрстэй десерт, торт зэргээр дүүрэн болсон төрсөн өдрөөрөө Чикаго охин зураг зуржээ.

Чикаго охины найзуудын дунд Хлои Кардашьяны охин байсан гэнэ. Мөн охинд цахим хуудсаар дамжуулан баяр хүргэж буй фэнүүдийн сэтгэгдэл тасрахгүй байгаа аж.

Чикаго охин эмээ Крис Женнерээсээ сайхан үг сонсож, тэр өдрийн сахиусан тэнгэр нь байсан гэнэ. Хоёр настай тэрбээр их зоригтой бөгөөд могойноос огтхон ч айлгүйгээр тоглодог тухай Ким ярьжээ.

Ким, Канье нар Чикаго охиноос гадна хоёр хүү, зургаан настай Норт гэх охинтой билээ. Кардашьян охиддоо гоо сайхны хэрэгсэл ашиглахыг зөвшөөрдөг аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ