...
...

Г.Баасан: Хорлочихлоо гээд байл уу, хоол л өгсөн юм байна шүү дээ

АТГ-ын дарга Х.Энхжаргал,  Ерөнхий сайд асан С.Баяр нарын уулзаж буй бичлэг олон нийтэд ил  болсон.  Үүнээс өмнөхөн  АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэхдээ  “Х.Энхжаргал С.Баярыг авчирч өрөөндөө оруулан дарамталсан.

Тэнд юу болсныг нягтлахаар камерын бичлэгээ өгөөч гэхэд “Мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг учир та нарт хамаагүй” гэдэг хариу өгсөн.

Х.Энхжаргал нь Ерөнхий сайд асан С.Баярт хор ч өгсөн байж  магадгүй.  Өнгөрсөн 40 хоногийн дотор С.Баярын бие эрс муудсан” гэх сүржин мэдээлэл хийж байлаа.  Г.Баасан анай тун чиг хол бууджээ.  Бичлэгээр бол  Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярт хор биш хоол л өгсөн болж таарлаа.  Хоригдож байгаа хүнд аяга хоол барих нь  хүн чанарын л асуудал юм.  Ямар нэгэн баримтгүй, аливаа асуудлыг харлуулж, олон нийтийн дунд төөрөгдөл  үүсгэх нь  Г.Баасан анайгийн хамгийн сайн хийж чаддаг ажил бололтой.  Уг нь АТГ-ын олон нийтийн зөвлөлийн даргын ажил тийм ч хогтой хутгалдах албан тушаал биш л юм сан.

Эх сурвалж:www.polit.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Хууль шүүхийн өмнө бүгд тэгш гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримталж АТГ-д шалгагдаж буй бүх хүмүүс Даргын өрөөнд орж хоол, ундаагаар дайлуулах эрхтэй болжээ. Бүх хүнд хоол өгөх хүн чанартай бол энэ үйлдлийг нь зөв гэж бодож байна. Энэ сайхан хүн чанарыг олонд ил болгосон хүнийг ажлаас халдаг л буруу юм шиг.

  • АТГ-ийн ОНЗ-ийн даргад таны санал болгосон энэ Баасангаас өөр арай буурь суурьтай, зөв хүн алга уу ерөнхийлөгчөө. Эсвэл таны эргэн тойронд дандаа ийм овилгогүйчүүд цугласан юм уу

  • Баасан гуайг дэмжиж байна. Сайн ажиллаж байгаа. Баасан байгаагүй бол одоо илрээд байгаа энэ бусармаг бүхэн ил гарахгүй далд байх байсан.Дөнгөж орой нт цухуйг гээд дуншаад байна,МАНАН үхэхгүйн тулд бүх хүчээрээ улайран тэмцэж байна дөө.

  • Баасан бол Ард тумний телеелегч Манаач тул уургийнхээ дагуу Хардах бурэн эрхтэй! Цагцхуу АТГ НЬ БААСАНГ БОЛОН АРД ТУМНИЙГ ИХ БАСАМЖЛАЖ ЯНЗ БУРИЙН ДУТАГДАЛ ГАРГАЖ УЛ ОЙШООГООД Л БНА ?! Цагийн эрхээр Баасангийн мэдээллууд батлагдсаар л бна ш тээ? Терийн Албыг Энхжаргал ингэж удирдаж болохгуй ?! Онеедер нэг цэрэг нь шудрага бус явдлыг илчилж нууцыг задлаж еерийгее золилслож бгаа бол Маргааш ирээдуйд бухэл Ажилтан цэрэг нь шудрагын телее тэмцэж босох бно оо? Энэ хун хумуус гэдэг ертенцийн ариун Зарчим юм шуу! Эрх баригчид енеедер дураар авирлав ч маргааш Ард тумний шударга зарчмын бороонд шаавшуулан Эрэг Шурагтайгаа зэврэн унахтай Адил юм штээ?

Онцлох мэдээ