Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга ШИЛАГАРЬДЫН СОЛОНГО нь энэ оны тавдугаар сарын 24-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон билээ. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байна.
Гэтэл зарим нөлөө бүхий улстөрчид "өөрийн хүн"-ээ тус албан тушаалд шургуулахаар санаархаж байгаа гэнэ. Харамсалтай нь тэдний хүн уг албан тушаалд тавигдах шаардлагад тэнцэхгүй байгаа бололтой. Тиймээс ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчлөх яриа Төрийн албаны зөвлөлд өрнөж, ажил хэрэг болгохоор байгаа гэнэ.
Тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдох хүнд тавигдах наад захын шаардлага нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн албанд 15 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах албан тушаалд 3 ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагатай аж.
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын ажлын байрны шаардлага:

Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250