...
...

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-аас 60 тэрбумын хэргийн талаар тайлбар хийхийг шаардлаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 60 тэрбумын хэрэгтэй холбогдох мэдэгдлийн хариуд УИХ-ын даргын улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг “60 тэрбумын хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хууль хяналтын байгууллагууд үзсэн тул М.Энхболдод хамааралгүй ба Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хэргийн талаар мэдээлэлгүй байна” гэх мэдэгдэл хийсэн.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга Х. Энхжаргалд 60 тэрбумын хэргийн талаар тайлбар ирүүлхийг шаардсан албан бичиг хүргүүлжээ.

Тэрээр албан бичигтээ 60 тэрбумын хэргийн талаар иргэд болон УИХ-д өнөөдрийн байдлаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл өгөөгүйг сануулаад 2018 оны 06 сарын 19-ний дотор албан ёсны хариу ирүүлэхийг шаарджээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ