...
...

О.Баасанхүү гишүүн Ц.Нямдорж сайдаас уучлал гуйжээ

2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайд Ц.Нямдорж руу ихэд "томрон", бараг л хөөж туухдаа хүрсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдан, хэрэглэгчид түүнд янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байсан билээ. 

"Цэндийн Нямдорж гэдэг хүн бол тангаргаа зөрчсөн учраас Үндсэн хуульд сууж байх ёсгүй. Таны эрүүгийн хэргийг нуун дарагдуулж, оймстой нь өлгөж явсан хүн л ингэж яваа шүү дээ. Нямдорж гуай, би олон юм яривал ярина шүү, ярихгүй л байгаа болохоос. Яах юм, даралтыг чинь өгсгөөд хэрэггүй штээ, хэд хоног амьд яваасай гээд..." хэмээн О.Баасанхүү гишүүн Б.Хурц "ахынхаа" стилээр чангарах үед танхимаас түүнийг Нямка гишүүн зайл гэсэн бололтой, нөгөөх нь бүр асаад ирэв: "Чи харин өөрөө зайл за, балай минь. Монголын хууль чиний араас явна за..." гээд бүр ч чангаран, ах захаа ч алдах нь тэр.

Түүний дараахан Ц.Нямдорж сайд: "Сэтгэл мэдрэлийн эмнэлэг, эрүүлжүүлэх дээр байгаа юм шиг хурал явагддаг боллоо. Хэн дуртай нь гарч ирж янз бүрийн үг хэлээр доромжлоод, тэдэнд микрофон чөлөөтэй өгч өөгшүүлж байна" хэмээн хурал зохион байгуулагчдад нэлээн шүүмжлэлтэй хандсан юм.

Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн олон нийтийн сүлжээ хуудсан дээр Ц.Нямдорж сайдаас уучлал гуйсан тухайгаа мэдээлсэн байна. Ямартай ч, эрхэм гишүүн ааг омог нь дарагдсаны дараа жаахан сэхээрч, өөрийн гэм буруугаа ухаарсан бололтой. 

Ер нь, түүнийг бодвол хамаагүй олон оймс элээсэн, хашир туршлагатай, ахмад настай хүнийг "чи зайл..." гэх мэтээр омогдох нь хөндлөнгөөс харж, сонсож байгаа хүмүүст онцгүй санагдахаар байсан л даа. Харин ч өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө буруу илэрхийлчихлээ гэдгээ эртхэн ухаараад, Ц.Нямдорж сайдаас уучлал гуйгаад амжсан нь овоо доо. 

Ямар ч хүн алдаа гаргаж болно. Харин түүнийгээ мэдсэн даруйдаа уучлал гуйж чадна гэдэг бас л том СОЁЛ шүү дээ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (24)
  • Olon tymen mini jmar xymyyciig congood baigaagaa njgtalz neg bodooch.Daraagiin songyyld mon l im songolt xiixgyi baixiig odoonoos bodoj baix xeregtei shyy. Bygd songogchidiin byryy shyy.

  • урваач шарваач баасанхүү үүнээс өөрөөр яахсан билээ, юу ярьж хэлж байгаагаа хянах чадваргүй ийм юмнуудыг эртхэн зайлуулж төрийг цэвэршүүлэх хэрэгтээ

  • туйлбаргүй муу хэлгий нусгай,утгаараа баас царайлж дээ

  • баасанхүү пүрэвдорж энх-амгалан гэх мэт шалчигнасан эр янхнууд их байнаа энэ УИХ-д, ингэх байсан юм бол анхнаасаа алаа жимийгээд сууж байх хэрэгтэйшд

  • ene cniene xarin eoeotoi garuu ygyuy uy 1nt l zagnaj zandarsiim bol zandarsan hsig zandraacn uyn olon aahstai uym abgai hsig ineed xyrcnlee xa xa xa xohsin hsog yzvvlcniim bna l daa

  • аав чинь чамайг анхнаасаа л хэрэггүй хийж дээ

  • бид ийм л юмнууд сонгосон шүү дээ,,,,,,,нам дагаж салбайсан салбадайнууд шүү дээ,,,,

  • өчигдөр баахан солиороод өнөөдөр жижигэрч сабагнаад хөгийн гар юмдаа энэ БААСАНХҮҮ,,УГААСАА ЭНХБАЯРЫН УГААДАСНЫ ГӨЛӨГ НЭХЭЭР ЯМАР ОЛИГТОЙ ЮМ БАЙХАВДАА,,ХӨГШИН НЯМКАД ЗОДУУЛААД НҮҮРЛҮҮГЭЭ ШЭЭЛГЭЭД БАЙЖ БАЙХ НЬ ТААРСАН ШААР

  • Ярих юм байгаа шүү,ярихуу, яахав гээд нөгөө Хурц ахынхаа стилээр бөөлжиж өгч бсан биздээ, муу нүднээс далд ормор.

  • Маш муухай харагдаж байлаа ийм гишуудтэй парламентаа харахаар зарим уед тарцгаа гэж хэлмээр л байх юм хойч ирээдуйдээ улгэр жишээгуй согтуу хун шиг хун олон жил гишуун болохгуй гэдгээ ойлгодоггуй юм байх даа

  • ИЙМ ХҮН ЮУ ХИЙЖ БОЛНО ШҮҮ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД АСУУДАЛТАЙ ГЭЖ БОДОГДОХООР

  • Ахмад настай байлаа ч юмны наад цаадахыг ойлгож бусдад үлгэр болж чадахгүй бол хүндлэх сэтгэл бусдад төдий л их төрөхгүй болов уу. Төрийн хутгуур болсон Нямдоржийг үнэлж хүндэлдэг хүмүүс олон биш байх аа. Түүний биеэ тоосон, нэг суудал дээр хэд хувирдаг, бусдыг доромжилдог хүн хүндлэл горьдоод яах вэ дээ.

  • Хонины хонхорын бацаан гэж Батзандан яг хэлж дээ ах захаа мэдэхээ байтлаа балайрч залуу хумуус ес зуйгуй байдлыг харуулж байгаа иймэрхуу гишуунцэруудэд ес зуйн хариуцлага тооцдог байх естой

  • Балай бацаан хорин шүү

  • СҮҮРЭЛ ЭНЭ БААС ЗӨВХӨН ШОРООНД БАЙДАГ ЮМ ТӨРИЙН ЖОРЛОНД БАЙХ ЁСТОЙ БУСУУ ДАЛД ОР ДАХИН ТӨРД БҮҮ ҮЗЭГД БУРХАН МИНЬ ГЭЖ ХЭЛЖ БӨӨ ЗАЙРАН ЛАМТАНГУУД ЭНЭ ДАЛДАГНУУРИЙГ ХАРААЖ АЛ

  • Баасанхүүянхан орон гаран өөрөө балай гар штээ ! Нямдорж ийм гартай юм ярихгүй хашир толгой БААСАНЯНХАН төрд сайн нэр төртэй ард түмэнтэй хүний буянаар төрд орж их хуцдаг болсон өөрийн хүчээр яг төрд орж харагдаач ! Балай гар БААСАНЯНХАН шүү дээ би ямарч намын хүн биш үнэн хэлхэд ИЙМЭЛ байна төрд дан гудамжиний гарууд шалиг завхай хулгаач худалч бөх чин дуучин сэтгүүлч дан матарууд байгаа болхоор монголын төр ялзарсан харагдаж байгаан төрийн эмэгнэл ард түмний зэвүүцэл

  • Энэ хурал дотор эр мөртлөө 3 кондуктортой зэрэг үзээд гарах баасанхүү,хаянхярваа гм бөлдөгтэй хүүхнүүд их байна.

  • Одоохондоо гуйх нь суйтей. Удахгуй Нямка шоронд орно. Тиймд салаавчаа халаасндаа узуулеед ь , хуурендеерее инегеед л явж уз . ( Хятад сургаалаас )

  • ТВ-ийн камерийн өмнө эд дандаа л ингэж дүвчигнэж байдаг ш дээ энэ нь Нямкагийн сургасан сургааль Ерөөсөө ИХуралын тэр хэрүүлийг энэ ТВ-үүд өөгшүүлэн дамжуулсаар нөгөө хэд нь камер харахаараа сүрхий амьтангууд болж жүжиглэнэ

  • худлаа байлгүй ингэж дандаа хүн шантаажлаж дайрч явдаг аймаар хүн шүү энэ Ц Нямдорж бүх булхайн эх баримт өөрийнхөн оролцоог хийж дарамталдаг юм бол уу4

  • uuchlal guilaa hehe dorojilood bnuu tawlaad bnu aaw tani ih uhaantai hun ym

Онцлох мэдээ