...
...

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж нарын хэн нь уучлал гуйх бол...

Хэдэн жилийн өмнө Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой холбоотой нэгэн асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсныг тод санаж байна. Бодвол, түүнийг ШЕЗ-ийн даргад нэр дэвшүүлээд хэлэлцүүлж байсан юм болов уу. Ямартай ч, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид түүнийг ШЕЗ-ийн даргаар томилох асуудал огт таалагдахгүй байсан юм даг.

Тухайн үед Нямка гишүүн Н.Лүндэндоржийн гаргасан авто ослын хэргийг сөхөн ярьж  байсан. Тэрээр тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан: “Ядаж хүн амины хэрэг үйлдээгүй хүнийг ШЕЗ-ийн даргаар тавьж болдоггүй юм уу?!” хэмээн ихэд бухимдангуй шүүмжилж билээ. Тэгээд өөрийнх нь хэлсэн эдгээр үгстэй холбогдуулан Н.Лүндэндоржийг “чаддаг юм бол, намайг гүтгэлээ гээд хэлээ хүрэх газар заргалдаж, хөлөө хүрэх газар яваарай” гэж ихээхэн нухацтай хэлж байсныг санаж байна. Энэхүү хуралдааны талаар зарим хүмүүс санаж байж ч магад. Надад л лав,  Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгс учиргүй ихээр таалагдан, түүнийг ясны шударга улстөрч гэсэн итгэл үнэмшил үнэхээр төрж бахдаж байсан билээ.

Түүнээс хойш нэлээдгүй он жил өнгөрсөн ч Нямка гишүүн маань зүв зүгээрээр барахгүй, одоо бүр Хууль зүйн яамны сайд хүртлээ “томорчихоод” байхыг бодоход Н.Лүндэндорж түүнтэй тэгтлээ заргалдаж шалиагүй бололтой. Заргалдах гээд ч өөрт нь үнэхээр “НО” байсан бол Нямкаг барж чадахгүй л дээ угаасаа.

Тэгвэл саяхнаас УИХ-ын бас нэгэн Нямка буюу Х.Нямбаатар гишүүнтэй Н.Лүндэндорж “үзэлцээд” эхэлж. Х.Нямбаатар гишүүн телевизийн нэвтрүүлэгт орохдоо шүүхийн байгууллага, шүүгчдийн талаар таагүй баримт дурдсанаас тэдний хоорондох зөрчил үүссэн байх.  Ямартай ч, Х.Нямбаатар гишүүн Н.Лүндэндоржид хаяглан томоохон захидал илгээсэн байна:

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА

Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүний хувиар танд хандаж байна. Юуны өмнө та бид хоёрын дунд ямар нэгэн хувийн чанартай зөрчил байхгүй бөгөөд эрдэм номын хүний тань хувьд хүндэтгэн явдагаа энэхүү захидлынхаа толгойд учиглах нь зүйн хэрэг билээ.

Төр оршин буй цагт хууль, хууль буй дор хүмүүний амьдрал оршино. Амьдралын эргүүлэгт, үхэх төрөхийн өчүүхэн заагт нар үздэг нь хүмүүн бид. Өөрт оноогдсон энэ өчүүхэн зааг, цаг хугацааг эх орон, Монгол Улсад минь нүүрлэсэн зах замбараагүй завхралыг өчүүхэн ч гэсэн засч залруулахад зориулъя хэмээн бодож, зориглон хөдөлсөн нь аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхол нэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нийгэмд бугшаад байгаа хууль, шүүхийн байгууллагын завхрал, шүүгчдийн ёс зүйгүй, увайгүй үйлдлийг зориг гарган илчилсэнийг минь тааламжгүй, дурамжхан, эсэргүүцэн хүлээн авч буй хэсэг бүлэг этгээдийн тэргүүн эгнээнд та морилж яваа нь Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад байж боломгүй ёс зүйгүй үйлдэл юм. Өөрөө л амьдраад болчих юм шиг өчүүхэн бодолтой хүмүүстэй нэгдэн нийлж нийгэмд худал хуурмаг мэдээлэл түгээж байгаа үйлдлийг тань хэрхэвч хүлцэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.

 Монгол улсын тусгаар тогтнол, ард түмний амь амьдралын баталгааг ханган, шударга ёсыг дээдлэн ажиллах учиртай хууль, шүүхийн байгууллагад бугшсан завхарлыг засах гарц нь хууль, шүүхийн байгууллагыг цэвэр ариун байлгах явдал. Эл зарчмыг үл гажуудуулахын тул би танд хандан мөн олон нийт бодит байдлыг эргэцүүлж, шүүн тунгаагаасай гэсэн үүднээс энэхүү ил захидлыг нээлттэй илгээж байна.

 Та 2013 оноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар ажиллаж эхэлснээс хойш 5 жил өнгөрч байна. Энэ бол хууль тогтоох байгууллагын нэг бүрэн эрхийн хугацаанаас урт  хугацаа. Энэ хугацаанд Монгол Улсын шүүх засаглалд ямар дэвшил шинэчлэл, ахиц  өөрчлөлт хийгдсэн бэ? Иргэдийнхээ дунд ямаршуухан үнэлэмж дүгнэлттэй байж, шударга ёсыг тогтооход ямар хувь нэмрээ оруулав гэдгээ Та ард түмэндээ хэзээ тайлагнах вэ?   Харамсалтай нь, иргэдийнхээ өмнө шударга байх учиртай Шүүх зоосны өмнө хүчин мөхөсдөж, шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн баримт нотолгоо, мэдээлийн эх сурвалжууд толгой дараалан олон нийтэд ил болж байна. Монгол Улсын шүүх, шүүхийн байгууллага, шүүгчид гаднын хөрөнгө оруулалттай ХААН банкны барьцаанд орж, ядарсан иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа, байсан нь илчлэгдлээ. Үүнийг Та Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажилласан гэх үү? Тухайлбал Монгол Улсын шүүхийн хараат бус байдал олон улсын байгууллагын судалгаагаар 137 орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж сүүл мушгилаа. Энэ бол инээдэм биш эмгэнэл.

 Та болон таныг тойрон хүрээлэгчид ярьж байгаа шигээ шударга уу? Хадгаламжин дахь нэг тэрбум төгрөг, автомашины ослын тухай гээд тантай холбоотой, холбогдолтой таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Түүгээр ч зогсохгүй Таны тарьсан балгийг чимээгүйхэн баллуурдсан хоёр хүнээ Та тэнгэрт тултал тэтгэсэн чинь худал уу? Нэхэн сануулахад 2011 онд үйлдсэн авто тээврийн ослоор оюутан охиныг дайрч амь насыг нь хохироосон хэргийг чинь шалгасан Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч /тухайн үеийн албан тушаалаар/, тээврийн прокурор нар Таныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хэмжээгүй албанд томилогдсоны дараа шүүгч болон суга дэвшиж Таны ивээлд багтсан гэдгийг нэг бус хэвлэлээр дэлгэсэн. Үүнийгээ Та хэрхэн тайлбарлах вэ?

 Албан тушаал, эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё. Надад баримт, Танд “андууд” байна. Олон баримт цааш нь дэлгэж оюун бодлыг чинь чилээлгүй түр энд хүрээд завсарлая. Олон жил хөвөрсөн завхарлын утсыг ээрч чадалгүй алдсан учгийг бас тайлъя. Монгол Улсад Таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа л юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай!

 Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь Та өөрөө юм.

Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР

Үнэхээр ч, 2013 оноос хойш бүхэл бүтэн 5 жилийн хугацаанд Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэгч том байгууллагыг удирдахдаа Н.Лүндэндорж дарга шүүхэд шударга ёсыг хөгжүүлэх, шинэчлэлийг өрнүүлэх чиглэлээр ямархуу дорвитой ажлууд хийсэн юм бол?? Энэ талаар ямар нэгэн зүйл саначих санаатай “меморигоо 1000 бүүстлээд” ч юм гаргаж ирж чадсангүй.  

Ингээд эцэст нь, энэхүү хоёр эрхмийн хэн нь хэнээсээ түрүүлж уучлал гуйх бол оо гэх сониучхан бодлоор өндөрлөв...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)
  • ЗАЛУУЧУУД ТА БҮХЭНД АЖЛЫН ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭХ ОРОН БАЙХ УУ? ҮГҮЙ ГЭДЭГ ДЭЭРЭЭ ИРЧИХСЭН ЮМ ШИГ БНА ШҮҮ.

  • Энэ ялзарсан шүүхийг үгүй хийж ШУДАРГА ШҮҮХ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • Шүүх ба Шүүгчид байх нь тодорхой

  • Нямбаатар гишүүн шударга эх оронч мундаг залуу юмаа ийм улс төрчид олон болвол ард түмний амьдрал дээшлэндээ чамайг дэмжиж бна

  • НИЙГЭМ УРАГШЛАХАД ГАЙ ЛАЙ БОЛСОН, ЗАЛУУЧУУДЫН ЗАМД ТЭЭГЛЭСЭН , 60 НАСНЫ БОСГО АЛХСАН ЛҮДНҮҮД ЭНЭ ЛҮДЭНДОРЖ,ЛҮДЭЭЖАНЦАН зэрэг өвгөчүүд ширээ сандалтайгаа ямар их үхэн хатан зууралддаг юм бэ.

  • ene shuugch.nar daam gardagaa bolih heregtei tenger nirgeh bh shuu ta nariig udahgui za

  • demjij bn nyambaatar gishuunig shudarga mu dag zaluu

  • Өнөөдөр зурагтаар иргэдийн шүүхэд итгэх итгэл 61 % ,энэ бодитой гээд солиороод сууж бна лээ шдээ,ёстой 6% байвал их юм, дандаа ингэж иргэдийг доромжилно,, ийм л хулгайчууд ,,Шударга,, Элбэгд0ржийн үед дарга, даамал болж тодорч байна., үнэнд гүйцэгдэх цаг айсуй....

  • Монголд шударга ёс, тэгш эрх гэж байдаггүйн тод жишээ нь энэ хүн. Эхнэр нь бидний нэрлэдгээр Орос 3-р сургуулийн захирал Соронзон бөгөөд сурагчдийн эцэг эхээс хурааж авдаг өндөр төлбөрийн нэг хэсгээр өөртөө Мицубиши Пажеро гэдэг жип машин авсан байдаг. Тэр машиныг нь нөхөр нь болох Лүндэндорж согтуу барьж яваад хүн дайрч амь насыг нь хөнөөсөн. Гэвч өөрөө их сургуулийн хуулийн факльтетийг хариуцаж байсны хүчинд хуулийн олон шавь нараараа аргалуулаад ял авах нь бүү хэл ШУДАРГА байх ёстой шүүхийн ДЭЭД зөвлөлийн дарга болчихоод сууж байгаа. Нямдорж гишүүн үүнийг нь ярьж л байсан даа.

  • Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Лүндэндорж чинь ер нохой амьдралтай хүн шүү дээ. Хамгийн том нүгэл нь согтуу машин барьж яваад хөдөөний оюутан охин дайрч алсан. Охины эцэг эх нь хөдөөний малчид тул яаж ч чадаагүй өнгөрсөн. 3 хүүхдийг гаргаж өгсөн эхнэрээсээ салаад Соронзон гэдэг хүүхэнтэй суусан. Дандаа шагнал горьдож, албан тушаал хөөцөлдөж ирсэн. Цааш ярьвал маш их юмтай. Энэний нүгэл барагдах юм биш

  • Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Лүндэндорж чинь ер нохой амьдралтай хүн шүү дээ. Хамгийн том нүгэл нь согтуу машин барьж яваад хөдөөний оюутан охин дайрч алсан. Охины эцэг эх нь хөдөөний малчид тул яаж ч чадаагүй өнгөрсөн. 3 хүүхдийг гаргаж өгсөн эхнэрээсээ салаад Соронзон гэдэг хүүхэнтэй суусан. Дандаа шагнал горьдож, албан тушаал хөөцөлдөж ирсэн. Цааш ярьвал маш их юмтай. Энэний нүгэл барагдах юм биш

  • бас тэр нотойбаяр хүн дайрч алчаад их хуралд пээдийгээд сууж л бн.тэр мөнхбат гэж улаан луйварчинпээдийгээд сууж бн аль муу муухайнуудын цуглардаг газар дээр болжээ. Яанадаа.гэмт хэрэгтэнд гишгэх газаргүй гэдэггүй билүү

  • Согтуугаараа хүн дайрч алчихаад ямарч ял зэмгүй, тэгээд шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хийгээд явж байгаа чинь Элбэгдоржийн шүүхийн шинэтгэл шүү дээ. Монголд ийм л юм болоод байна. Одоо ард иргэд өөрсдөө эрхээ аваад шийтгэхийг нь шийтгэжажлуулахаа өөрөө ажлуулах цаг нь иржээ. Хурц ч ялгаагүй хүн хулгайлж ирээд алчихаад АТГ-ын дарга, ТЕГ-ын дарга болсон. Ингэхлээр Элбэгдоржийн үед хүн алсан бол дарга болж, өрөөс эх орноо салгасан бол Энхбаяр шиг шоронд орж байлаа. Ингэхлээр Элбэгдорж гэдэг энэ шинжааны гаралтай хулгайч хэн бэ?

  • Залуу минь чи шүү амжилт

  • Nymaa gishuun zuv sanal devshuulsen bnaa demjij bna shuugchiin idee beeriig hagalah estoi shudraga unen ylah boltugai

Онцлох мэдээ