...
...

Поп Ганбаа маань үнэн л юм ярьж байж дээ...

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар хамгийн их тэмцсэн хүн бол УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар. Тэрээр энэхүү сэдвээр С.Баярцогттой хамт шууд мэтгэлцээнд орж байсныг ч сайн санаж байгаа байх.

Тэр үед С.Баярцогт “20 мянган хувьсагчтай тэгшитгэл...” гэж ирээд л, итгэл төгс хуруугаа гозолзуулан ярьж байсан нь одоо ч тодхон дүрслэгдэж байна.

С.Ганбаатар УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгойгоос авах ёстой татвараа төр авч чадахгүй байж, хүүхэд, эмэгтэйчүүдийн мөнгөнөөс хасахыг оролдлоо хэмээн ихэд бухимддаг байсан. Нэг хэсэг түүнийг Оюутолгой төслийн ажлыг гацаагаад байгаа мэт мэссижийг олон нийтэд эсрэг талынхан нь түгээдэг байсныг санаж байна.

Гэвч тэр шантралгүй үзэлцсээр байсан.  Бүр “Поп” Ганбаа гэх цол автлаа. Тухайн үед түүнийг хэтэрхий сүржигнэж попорч байна гэх хүмүүс олон байсан бол одоо харин тэрээр бараг л үнэний ортой, бодит зүйл яриад тэмцээд байсныг ойлгож эхлэв бололтой.

С.Ганбаатарын ярьж байснаар, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ монголчууд бидэнд төдийлөн ашигтай бусаар хийгдсэн аж. Харин уг гэрээг үзэглэсэн хүмүүс л хувьдаа ихээхэн ашиг хонжоо олж чадсан мэт.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан Ч.Сайханбилэгийн 2015 онд үзэглэсэн Дубайн гэрээ гээчийг хийх үед УИХ-ын гишүүн байсан С.Ганбаатар дараах зүйлийг хэлж, шүүмжлэлтэй хандаж байжээ: “Төлөвлөгөө нэрээр гэрээ  байгуулсан нь ноцтой асуудал.  Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын  санхүүжилтийн төлөвлөгөөний 4.4-т зааснаар 2010-2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам  тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол Улс 6 тэрбум ам.долларын хохирол хүлээнэ. Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн  зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа.  Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна” гэжээ.

Тухайн үед Ч.Сайханбилэгийн Засгийн газар Дубайн гэрээнээс болж “хойдохоо уншуулж” байсан бол одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрөө ч энэ хэрэгт орооцолдон АТГ-т шалгуулахаар болоод байгаа юм.

Ямартай ч, “Попын хаан” хэмээн цоллуулдаг С.Ганбаатар Оюутолгойн талаар зохих хэмжээний бодитой зүйлс ярьдаг байсан нь өнөөгийн улстөр, нийгмийн хүрээнд өрнөөд буй үйл явцаас тодорхой харагдаж байна.   

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (31)
  • Эргүү Ганбаатар Баярцогттойгоо таарсан таар шуудай.

  • хөгшид бол ойлгоод л байсан харин сошл орчинд байдаг бузрууд бол амьдаар нь энэ хүнийг идэж байсан л даа,ялангуяа баабар баасаар толгойлуулсан ,өөрсдийгөө юм ойлгодог гэж боддог жиргээний шаарууд

  • Дүүжилж яах гэж байгаа юм бэ? Тэрний оронд бүх эд хөрөнгө мөнгийг улсын орлого болгож хүнд ажил хийлгэх хэрэгтэй биш үү

  • ЭНД МОНГОЛ УЛС Л ЯЛАХ ЁСТОЙ. ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫГ ДҮҮЖЛЭХ ХЭРЭГТЭЙ.

  • Сувдаг,шунахай ҮДК хямд ажиллах хүч ихтэй улс оронд хамаг суурь машин,үйлдвэр,ноу хау,технологи,зураг баримт бичгээ ачиж очоод хэдэн жил ашиг олоод дараа нь тэр ард түмэн хөгжин дэвшиж,дарагдашгүй өрсөлдөгчид нь болдогийг япон,бусад азийн барууд,одоо хятад харуулав.Харин байгалийн баялагтай улс оронд ухах хүрзээ авч очоод ХОГ гэх луйвраар хоослон авч дуусгаад, элэгдэж,эвдэрсэн хүрзнийхээ үнэ,зээлийн хүү гэдгээр баялгийн эзэнд ноогдох ашгийн хувийг суутган тооцоод харин ч нэмээд өртэй орхих хорт зуршил гарамгай эзэмшсэн болохыг африк,латин америк, ази тивийн олон орон,тэгээд одоо монголоор харуулав.ИЙМД байгалийн баялагт гадны хөрөнгө оруулалт авахыг хуулиар хориглож, зөвхөн зээл авч түүгээр техник,технологи, өндөр мэрэгжилтэн г.м аваад үндэсний хүрээндээ олборлон ашиг олох нь зөв гэсэн номлол,гаргалгаа гарч байна.

  • От,Тт гээд л Монголд хэрэгжих Гадны херенге оруулалттай Теслуудэд Монголын эрх Ашиг хангагдаж бна уу эсэхэд Ганбаатар болон тууний нехед л унлэж дугнэж тухайн теслуудэд ЭЗ,Санхуугийн талаас хохиролтой бна гэдгийг хэлж Засуулахын телее Монголын улс терчид, Эрх Мэдэлтэнууд байнга мэдуулж залруулж ажиллахын телее Тэмцсээр Ирсэн нь унэн!!! Даанч луйварчид тууний эсрэг гадныхантай нийлж Янз бурийн нэр хоч егч элдэв явуулга хийж Ажилласаан ! Одоо гагцхуу цаг хугацааны эрхээр Луйварчид унэнд гуйцэгдэж Хэн болох нь Монгол тумэнд тодорхой болж бна даа?!

  • ene ganbaatar yrihaas oor yu bvteesen hvn be ene hvn nam damjij deeshee garahin tuld hudlaa yrij busdin beldej ogson zvilig oilgohgvich yran dongodoj ogch hojoo haidag l hvn shvvdee tsaanaa vl bvteh hvn bolowsrol muu hvn ingej l busdin gar hol bolj oortoo jaahan yum oldog bizdee

  • ХӨӨРХИЙ АМЬД ДЭЭР НЬ ЗӨВ ЯРЬЖ БАЙСНЫГ НЬ ОЙЛГОСОН МАНЬ ОЛЗ.БАЯРЦОГТ Ч ЕСТОЙ ГӨЛЗУУРЧ БАЙСАНДАА .ОДОО ШОРШОНД ХИЙСЭН ХУРДАН МӨНГИЙГ УЛСАД АВААД ДҮҮЖИЛ?БУУДАХГҮЙ ДҮҮЖИЛ

  • угаасаа л Ганбаатарын зөв байсан , Баярцогт гэж алиа юм худлаа хуцаад нэг л их мэдэх, монголчууд бүгд тэнэг биш шүү

  • тиймээ тэр үед Үнэн үг хэлж , Тэмцэж байсан нэгнийгээ элдвээр харааж, нэр хоч өгч гутааж байсан ш дээ, одоо ч мөн тэр хэвээрээ ,

  • цаг хугацаа өнгөрч үнэн ил болон гэдгийг тоосонгүй дээ баярцогтоо

  • оюутолгойн гаруудыг бодсон чинь өрөвдчихлөө баярцогт тэднийг алаад хаясан б.а шүү дандаа бид ашигтай тэд хохиролтой ха ха ха ха

  • ингэж л хэдэн сая доллартай болсон юм даа

  • ганбааг ч их муулсандаа

  • СБаярцогт гуай 100000 хувьсагчтай тэгшитгэл яриад байсан даа. Бид чинь 3 хувьсагчтай тэгшитгэлийг гауссын аргаар бодохдоо их ядардаг ш д.

  • Алтангэрэл сэтгүүлч асуултуудаа Баярцогттой урьдчилан хуваалцсан байна

  • Ганбаатарын дүү Гантуяа хэдэн жилийн өмнө Оюутолгойтой шүүхдэлцээд ялж 10сая$роо авч Өөрийн хүмүүжсэн Дарханыхаа цэцэрлэгт хандивласан гэж уншиж байсан.тэр том оюутолгойн буруу үйл ажиллагааг харуулж байсан.Эд нар жинхэнэ хувиа боддоггүй улс орноо гэсэн шударга ах дүү нар юм.Бахархах хүмүүс үлгэр болохоор залуус эцэг эх нь үр хүүхдээ ингэж зөв.шударга болгон хүмүүжүүлсэн байна.

  • дэмжиж байна.

  • Манайхан ер нь хүнийг ойлгох бишдээ. Хэзээ хойно нэг ойлгох шахна. Муу хэлбэл хуйлраал муу хэлнэ. Монгол сэтгэлгээ гэж.

  • Хаха та нар наад Ганбаагаа яаж доромжилж байлаа. Усан тэнэгийг нь гайхаа л тэгснээ өнөө Баярцогтоо Цэцэн мэргэнийг нь бишрээ л айн. Үнхээр та нарын зөв байж. Ийм ухаангүй тэнэг ардтай тэднийхээ төлөө элдэв бусаараа доромжлуулан байж тэмцдэг Ганбаа үнэхээр усан тэнэг байжээ. Эсрэгээрээ Баярцогт нууц дансандаа 20 сая доллар хийлгэчихээд мөнгөнд сэлж хүүхэнд умбаж энэ олон жилийг өнгөрөөж чадсан агуу суут ухаантан яахын аргагүй бишрэх ёстой хүн нь байжээ

  • өнөөдрийн өнцөгөөс харахад Баярцогт ямарч нүүргий хувирал болон ичихгүйгээр хуурч чаддаг вэ гэдгийг бодитой харуулж байх шиг. Энэ хүн бол маш аюултхй хүн байна

  • Босоо Гамбааг Хэвтээ болгож доошоо орсон Муухайбилэг оронд нь еерее хэвтэх болж дээ

  • 202. 72. 245. 165 - чи тэнэг юм уу. 2048 он хүртэл ноогдол ашиг авахгүй, 8.1 тэрбум тагрөгний барьцаанд орж байна гэдэг чинь бодитой тоо баримт биш үү? өнөөдөр яг л ийм нөхцөл байдал үүсээд байгааг юу гэхэв?

  • UURHAIN NOOTS HENCH ONOJ BODOOD GARGAJ CHADDAGGUI TAAJ BODDOG

  • 70 hudalch Ganbaatar tiim oligtoi er bish shu!!! hooson dur gargadag sain jujig togloj chaddag Ebagaas ylgaraad baih eumgui salbadai!ta nar itgej tuilshrah hereggui .

  • МАХН МАНДАН БАДРАХ ЁСТОЙ ШУДАРГА АРД ТҮМНИЙ НАМ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ МАХН-ЫН С ГАНБААТАРТ АМЖИЛТ

  • ШУДАРГА С ГАНБААТАРИЙН ЯЛАЛТ БҮХЭН ҮНЭН БАЙДАГ ЮМ ЭНЭ ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧИД ЛУЙВАРДАЖ ХУДЛАА ШАХДАГ НЬ УДАА ДАРААЛЛАН БАТЛАГДСАН СРНГУУЛААР ЛУЙВАРДСАН БАЯРЦОГТ Ч ЖИНХЭН ПОП ЛАЛАРАА ТОД ХАРУУЛСАН ҮНЭН БОЛСОНДОГ

  • ҮНЭН. Ганбаатар үнэнг ярьсан. Луйварчид, авлигачид яаж худлаа ярьдаг вэ? гэвэл энэ баярцогтын яриаг л жишээ болгож сонсож болно.

  • Uneheer bosoo Ganbaa bosoogooroo 20000 huvisagchtai Bayartsogt huvisdag hadgalsmjtaigaa uldejdee

  • ter uede tegeed boditoi too barimt helehgui zygeer l muu geree,muu geree geed bhaar, humuus chamaig unemshilgui yum yariad gej l oilgoson shd

  • "Босоо Гамбаа " Босоогоороо " үлджээ. Харин Сайханбилэг " Муухайбилэг болжээ. "

Онцлох мэдээ