...
...

Ц.Оюунгэрэл Ардчиллын партизануудын түүхийг бичнэ

1990-ээд он эхлэхтэй зэрэгцэн Монголын улстөрд шинэчлэлийн салхийг урин дуудсаар орж ирсэн “Ардчилал” хэмээх үзэл санааны ачаар бид өнөөдөр дэлхийн даяаршилтай хөл нийлүүлэн алхаж байгаа билээ. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний хувьд алдсан, оносон зүйлс их байгаа хэдий ч хувь хүний суурь эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжийг олгосон Ардчилалд талархах нь зүйн хэрэг юм.

Социализмын үед гадаад улс орнуудыг ижил систем бүхий хэдхэн орноор төсөөлдөг байсан бидний “нүдийг” ардчилал нээж, хэлье ярья гэж бодсон бүхнээ хэний ч өмнө айж эмээхгүйгээр илэрхийлэх нөхцөл боломжийг олгосон нь том хувь заяа гэлтэй.

Энэ бүх эрх чөлөөг Монголын ард түмэнд эдлүүлэхийн төлөө зүрх сэтгэлийн дуудлагаараа тэмцэж явсан, тухайн үеийн мянга мянган залуусыг бидний хойч үеийнхэн мартах ёсгүй. 1990 оны өвлийн тэсгим хүйтнийг үл ажран Сүхбаатарын талбайг нилдээ бүрхтэл сайн дураараа цугларч, Монгол орны гэрэлт ирээдүйг сэтгэл зүрхэндээ төсөөлөн тэмцэж явсан олон мянган хүмүүсийн дүр зураг тухайн үеийнхний ой санамж болон гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлдсэн билээ.  

Тэгвэл тэдгээр тэмцэгчид буюу Ардчилсан хувьсгалын анхны партизануудын тухай номыг бүтээнэ гэдгээ хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Ц.Оюунгэрэл мэдэгдсэн нь үнэхээр олзуурхууштай сайхан мэдээ юм.

Тэрээр Монголын номын худалдааны зах зээл дээр удаан хугацаанд бестселлер болж байсан “Ногоон нүдэн лам” хэмээх бодит түүхээс сэдэвлэсэн сонирхолтой романаа саяхан Франц улсад хэвлүүлэн, худалдаанд гаргасан явдал манай орны хувьд утга зохиолын экспортын томоохон бүтээл болж чадлаа.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн ололт,  амжилт бүхнээ Ардчилалтай холбон талархаж явдаг нь түүний нэгэн гол онцлог. Тиймээс ч гадаад оронд уран бүтээлийн ажлаар явж байхдаа АН байгуулагдсан өдрийн мэндийг журмын олон нөхдөдөө хүргэсэн байна.  

Хэдийгээр “Хувьсгалыг ЗОРИГТНУУД хийж, ЗАЛЬТНУУД үр шимийг нь хүртдэг” гэх хатуухан атлаа үнэн үгийг зарим тохиолдолд хэлмээр санагддаг ч АРДЧИЛАЛ-ын ерөнхий зарчмын ач холбогдлыг үгүйсгэх аргагүй билээ... 

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • хэрхэн баяжсаныг нь бас мартахгүй байлгүй дээ

  • Mongol huniig hairlaagui zurh Mongol ulsiig hairlah uu. Zugeer neg gadaad iriig dagsan emiin bodloor tuuhiig tiim baisan gej bodoj bolohgui. Mongol uls orshihuu es orshihvuu gedeg ued Mongol ulsiig tusgaar uls bolgoj buhel buten uildveriin duuregtee. ajilchin seheeten malchin gedeg davhragtai ulsiig ene met uls eh ornoo boddogui bi bolj baival gedeg humuus buh uildver zavoodiig ustgaj uvguntiin. transhiinii. ynhan tenmel gej shine davhrag uusegsen huuhen

  • Ардчилсан нам байгуулагдсаныг МоАХ-ны Анхдугаар Их Хурал дээр 1990 оны 2-р сарын 18-ны өдөр анх зарлан тунхаглаж, 1990 оны 4-р сарын 8,9-нд анхныхаа Их хурлаа хийсэн гэж би бээр мунхаглан бодном.

Онцлох мэдээ