...
...

Ж.Мөнхбатыг дагаж намаасаа гарах хүн олдохгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болвол би намаасаа гарч өөр нам байгуулна гэж Ж.Мөнхбат мэдэгджээ. Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадаг бол Ж.Мөнхбат харин хэнийг юугаар айлгах гэснийг хэн ч ойлгосонгүй.

Тэр бол МАН аас нэг хэсгийг нь байтугай хэд гурван хүн тасдаад авч явж чадах хэмжээний хүн биш гэдгийг энэ намын нөхдүүд сайн мэднэ. Тэгж галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөгөөд яахав. Н.Энхбаяр МАХН гэсэн нэрээр хэдэн хүн дагуулж явлаадаа, одоо хэд нь МАН-д эргээд ирчихсэн байгаа билээ.

Ер нь аливаа нам ч бай юу ч бай зарчмаа бариад л явчихад бурууддаггүй л дээ. Зүй нь бол намын дарга, ерөнхий сайд гэсэн албан тушаалууд нэг хүнд байна гээд МАН дүрмэндээ цагаан дээр хараар бичээд тодорхой заачиж.

Энэ дүрмээ бариад шийдвэр гаргавал МАН-ын ирээдүйд өлзийтэй төдийгүй олон нийтийн таалалд ч нийцнэ. Энэ зарчмыг зүгээр нэг санаанаас зохиогоод биччихсэн зүйл бас биш. Улс орны хөгжилд, намын хүчирхэг байдалд энэ нь илүү байдгийг биднээс хамаагүй олон жил энэ замаар явсан улс орнууд нотолсон болохоор л авч хэрэгжүүлэе гэсэн хэрэг.

Ер нь анхнаасаа зарчмаа барилгүй ялсан намын дарга УИХ-ын дарга болсоноос мордохын хазгай болсон шүү. Одоо хуралдаж байгаа МАН-ын их хурлын төлөөлөгчид ч үүнийг сайн мэдэж, мэдэрч байгаа. Тиймээс У.Хүрэлсүх намын дарга болох нь ямар ч эргэлзээгүй. Харин Ж.Мөнхбат тэр цагт намаасаа хэдэн хүн авч ямар нам байгуулах нь МАН-ын 28-р их хурлын сонирхолтой нэг сэдэв боллоо.

Ц.Бат

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • Monxbat chi bolioh iasan teneg be chamaig demjih xun xobor baugaa biz songuuliin ur dun garaa biz odoo nobchoorod cheregui

  • Танк хүлэх гээд хэрэггүй дээ.Бухандай царайт минь.

  • энэ Өгөр Толгой Мөнхбатыг дагаад Нам байгуулаад дараагийн Сонгуулиар Ялаад УИХ-д орж ирнэ гээд ТЭНЭГ-тээд явах бий юу, аан

  • Өөрийгөө ч намаа ч мөнх настай гэж бодож байждээ хөөрхий.

  • Яанаа Мөнхбат гарчихвал МАН тэгээд дуусаа ганц гайгүй эх оронч хүн байсан юм.Түдэв гуай шиг намуухан ном зохиолоо бичээд явбал болоо шүү дээ.Олигтой улс төрч биш байж болно харин сайн нийтлэлч байхыг хэн ч үгүйсгэхгүй тээ.

Онцлох мэдээ