Их Британийн уулчин өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Архангай аймгийн Хангай сумын Хэрх багийн нутаг амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Архангай аймгийн Цагдаагийн газартай хамтран ажлын хэсэг гарган хэргийн газар дээр ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийнх талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.
Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Архангай аймгийн Хангай сумын Хэрх багийн нутагт Англи улсын иргэн 53 настай Стив Нэш нас барсан хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн сэжигтнийг тогтоон шалгаж байна. Шүүхийн задлан шинжилгээний анхны дүгнэлтээр гадны нөлөөгөөр нас барсан нь тогтоогдсон.
Мөн хохирогчийн биеэс алдсан бичиг баримт онгоцны тийзэд нотлох баримтыг устгах гэж байсныг хурааж авсан" гэлээ.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
arhangaihan tlank hulne hun tiirne hun alna ulam l araatan torolruugee yavtsgaaj bn daa orkuud
Архангай явалтгүй юм байна дотоод ч гадаадын жуулчид минь муухай муухай гэхэд дэндүү муухай зүйл болж дээ зайлуул монгол тайван гэж санаад ганцаараа хүсэл мөрөөдлөө гүйцээх гээд явсан байх даа манай хууль энэ танхай онгироо сагсуу хүнд дарамт учруулсан архичдад хатуугийн хатуу байх ёстой
uurgevch uursen ymnuud durtai gazaraa teneed gesen hun guai manai mglchuud bas gadaad ruu garaad durtai gazaraa tenej bn shdee ym oilgoocheee ene muu aluurching tensen ugch bhaar horison bol ingej hun alj mgl ulsiin ner nuuriig baasdahgui bailaa
Uvs esvel kazak hun bsan bol yaj muultsgaah bsan bol doo uu ene bol argagui geed l odoo tegeed halh bol muulah ug baidaggui yu
Ямар ч хараа хяналтгүй.Үүргэвч үүрсэн юмнууд дуртай газраараа тэнээд.Энд чинь эзэнтэй гэдэгийг мэдэж аваг.Ядахдаа жуулчины компаниар үйлчлүүлж сураглдээ.
Монголд зуучлах гадаад иргэдийн хувьд энэ явдал айхаар, болгоомжлох, цаашлаад манай улс орны нэр хүнд аялал жуулчлалын тал дээр навс унасан явдал боллоо доо. Манайх руу ирдэг гадаадын жуулчидын тоо багасхаар бас л хэцүү шүү дээ. Маргаашаа боддоггүй мал ядаж дээрэмдэхгүй, амь насыг нь хохироож л байдаг.
Arhangai yavaltgui yem bn shuu burhan mini