Монголчууд бидний эх түүх, зан заншил, өв соёлоо дээдлэн хөгжүүлэх, эх монгол хэлнийхээ ариун баян санг ариун дагинаар нь өвлүүлэх, баяжуулах, хөгжүүлэх үйлсэд туйлын чухал ач холбогдолтой нэгэн томоохон үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тодруулбал,Өвөр Монголын Өөртөө Засах Орны алдарт Агваандандарын Алшаа нутгийн “Яруу найргийн найман шарга” төвийн гишүүдийн “Утгын хүдэн ” номын нээлт, Монгол улсын шилдэг найрагчдын уулзалт цэнгүүн болов. Тус үйл ажиллагааг МУСГЗ яруу найрагч, сэтгүүлч Ц.Хулангийн үүсгэн байгуулсан Дэлхийн Монгол Зохиолчдын холбооны санаачлагаар зохион байгуулжээ. Тэрээр "Хэл дагаж сэтгэлгээ, сэтгэл эвдэрдэг. Үүнийг бүрэн бүтэн байлгавал улс орон тусгаар тогтноно. Энэ манаанд соргог байх ёстой хүн нь яруу найрагчид” хэмээн онцлон хэлж байлаа.

“Утгын хүдэн” яруу найргын номын эзэд болох ӨМӨЗОрноос Т.Энххад, Т.Галбаатар, Н.Буянбат, Ж.Ялалт, Э.болд , Х.Цог-Оргил, М.Цэдэнбал, Х.Дуламжав нарын өөрийн орондоо нэртэй уран бүтээлчид морилон саатажээ.
Дэлхий дээр тархан суурьшиж буй хэл соёл нэгт монгол яруу найрагч, сэтгүүлч зэрэг уран бүтээлчид хамтран эх соёлоо хөгжүүлэх, уран бүтээлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд Дэлхийн Монгол Зохиолчдын холбооноос санаачлан гардан зохион байгуулж байгаа ээлжит ажлын нэг нь аж.
ӨМӨЗОрны яруу найрагч Т.Энххад:Өвөр Монголын Өөртөө Засах Орны алдарт Агваандандарын Алшаа нутгийн найман яруу найрагч өөрсдийн уран бүтээл болох “Утгын хүдэн ” номын нээлтийг Ар Монголд хийхээр хүрэлцэн ирлээ. Алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий болсон монгол түмэнтэйгээ энэ номын нээлтээрээ уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна. Хоёр улсын яруу найрагчдын харилцаа холбоо улам сайхан болно гэдэгт итгэж байна. Бидний “Утгын хүдэн ” номыг маань Монгол түмэн маань уншин таалахыг хүсье.
ӨМӨЗОрны яруу найрагч Э.Болд: Агваандандарын Алшаа нутгийн найман яруу найрагч бүтээл болох Утгын хүдэн ” номын нээлтийг өнөөдөр бид ар Монголд хийж байгаадаа баяртай байна. Манай яруу найрагчид Монголд криллээр яруу найргын бүтээлээ их гаргаж байгаа. Бид монголын яруу найргыг сайн мэднэ. Харин монголчууд бидний яруу найргыг төдийлөн мэддэггүй. Тиймээс бид монгол түмэндээ өвөр монголын яруу найрагчдын бүтээл, сэтгэлгээний хувирал, онцлог, соёлыг таниулах ёстой. Монгол орон бидний соёлын сэтгэлгээний тавцан. Монголын яруу найраг өөрийн улсын хэлээрээ, өөрийн соёлоороо, өөрийн уулаа түшиж байгаад бичдэг учир илүү онцлогтой, жинхэнэ дэлхийн нүүдэл соёлыг төлөөлөх бүтээлүүд гэж боддог.

ӨМӨЗОрны яруу найрагч Т. Галбаатар: Хоёр улсын яруу найргийн нөхөрсөг сайхан уулзалт болж байна. Бид Монголын яруу найрагчид мөн яруу найргийг шимтэн сонирхогчдодоо өөрийн улсын яруу найргаа хуваалцаж байгаадаа сэтгэлдэл өндөр байна. Энэхүү “Утгын хүдэн ” номонд манай найман яруу найрагчдийн бүтээл нь орсон. Бид Монгол хэлний баян тансаг үг, чимэглэлийг бие сэтгэлээрээ мэдрэх гэж арван жилийн өмнө ирж байсан бол энэ удаад тус номын нээлтээ Монгол оронд хийж байгаа юм.

Тус номын нээлтэд мөн А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, О.Цэнд-Аюуш, Ш.Лхамноржмаа, А.Лхагваа, Б.Ойдов, Э.Гантулга нарын шилдэг уран бүтээлчид оролцож шүлэг найргаасаа толилууллаа.

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
хулаан гэж монголын маань сор хүүхнүүдиин нэг дээ саихан зүил санаачлан зохиожээ ариун дагшин их хэл минь ээ гэж
ХУЛАН ХӨӨРХӨН САЙХАН ХҮҮХЭН ДЭЭ.НЭГ ТЭВЭРЧ ҮЗЭХ ЮМСАН.