УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг "ална, алсан хүнийг шагнана, үхэж далд ортол чинь зовооно" гэх мэт илт заналхийлсэн зүйлсийг нийгмийн сүлжээнд бичжээ. Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдлээ.
МСНЭ-ийн Х.Мандахбаяр өөрийн албан ёсны сошл хуудастаа "Хуулийн дээр сандайлж суусан олигархууд яаж хүн заналхийлдэг, ямар аргаар хүн алдаг гэдгийг харцгаа!!! Заналхийлэл ил цагаан боллоо. “Ална, хүйс тэмтэрнэ” гэсэн заналхийлэл, сүрдүүлэг сүүлийн нэг жилд тасраагүй. Энэ заналхийлэл хаанаас явагдаж байгааг, улаан цайм гүтгэлэг зохион байгуулах гэмт хэргийг хэн захиалсныг, санхүүжүүлснийг ойлгож байсан. Зарим баримтууд гарт орж ирсэн. Одоо бүр олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэлж, амь насанд заналхийлж эхэллээ. Асуудлыг цагдаа, прокурорын байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа учраас удаан дуугүй явлаа. Хуулийн байгууллагад итгэхийг хүссэн. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж твиттер хуудсандаа 2020.02.01-нд “Би чамайг цааш нь харуулчихаад, хөөрхий муу сүнсийг чинь тамд явуулчихаад, бага сага баяр тэмдэглэнэ”, “Чамайг үхэж далд ортол чинь зовооноо. Там болгоноо амьдралыг чинь. Айдсын өвчин тусаад баас шээстэйгээ холилдноо чи”, “Чиний үхэл дээр бүжиг хийхээр бэлдэж л байгаа шүү. Гоё бүжиг”, “Чамайг явуулнаа. Чамайг шаах гаруудыг шагнанаа” гэх мэтээр жиргэв. Шууд ална гэж заналхийлж, аллага захиалсан зар явуулж байгаа хэрэг биш үү. Сүүлийн үед ийм үйлдэл гаргах нь хэвийн үзэгдэл боллоо. Цагдаа, прокурорын байгууллага асуудлыг шударга бус шалгаж байж магадгүй гэсэн эргэлзээ улам нэмэгдлээ. Тост, тосон бумбыг дахин ухахын төлөө энэ хүмүүс ингэтлээ улайрч байна. Та нар алж магадгүй ч айлгаж барахгүй. Ийм зүйлийг хараад суудаг төр засаг, хуулийн байгууллага байна гэж үү!? Энэ даварсан новшнуудыг дийлдэг хууль, цагдаа Монголд алга уу. Ийм асуудлыг олж харж бичдэг, сурвалжилдаг шударга үнэний “туйл” болсон, ёсзүйн эрхэм дээд нь мэт “гэрэлтсэн” зарим хүмүүс хаачив. Нийлээд явж байгаа юм биш биз. Хоёр зүйлийг хатуу хэлье. Шударга бус зүйлтэй үхэж байсан ч эвлэрэхгүй. Хэн ч бай ийм новшнуудтай нийлж гүтгэх гэж байгаа бол, шантаажилж зогсооно гэж бодож байгаа бол алалцана. Хэнээс ч, юунаас ч айхгүй. Бас зогсохгүй. Сүүлийн гурав хоногт зарим бизнесменүүд сүрэглэн сэтгүүлчид рүү санал тавьж, дарамталж байгаа юм байна. “Х.Мандахбаярыг “алаадах”. 250 сая төгрөг өгье” гэжээ. Хэн хэн яаж дарамталж, шантаажилж, заналхийлж байгааг дэлгэх цаг болж. Тэвчээрт хязгаар бий!!! / УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдоржийн зарим жиргээг нийтлэв/" гэжээ.
Тэрбээр энэ асуудлыг хүний амь насанд илт заналхийлсэн, гэмт хэрэгт турхирсан үйлдэл гэж үзэн хуулийн байгууллагуудаар шалгуулахаа мэдэгдээд байна.





https://www.facebook.com/MandakhbayarKharkhuu/posts/803870553411935
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
энэ юу болж бна вэ ? Цагдаа яагаад шалгахгуй бгна,лхасурэн хууг алдаг шиг Хэрэг гарахыг нь хулээгээд бна уу?!
MUU UMHII ATS
ХҮНИЙ АМНААС ИЙМ ҮГ ГАРДАГ ЮМ УУ...ЗАЛХУУ АЖИЛЧНАА ТЭНЭГ ГЭЖ ХЭЛХЭД .ДУРГҮЙ БАЙДАГ Ш ДЭЭ. 5 ДАХИН ХЭЛЭХЭД..УАСАН ТЭНЭГ ЮУМ ГЭДЭГ ҮГ ХЭНИЙ Ч АМНААС ГАРНА..ХАРИН ИЙМ ҮГ НҮҮД ЯАЖ ХҮНИЙ АМАНД ВҮРДЭЖ..ХҮН РҮҮ САСДАГ БН АА
odoo bvr il tsagaan daramtaldag bolchihson bnshd. huuli shvvh tsagdaa geed bvr yalzarchihsan yum bna doo, iim l hogiin niigem MAHAH bvleglel vvsgeed bgamdaa, 30jil darluullaa, odoo ih tsewerlegee hiih tsag bolson shvv ard tumen min,
Burhan ovort ni toloh bolno ug buriig ni.
buu ai. mandahbayr aa bid harj baigaa. sonsoj baigaa. hamtdaa shuu. odor bur.
БАЯЧуудад ичих нүүр гэж алга уу? ЗАЙЛУУЛ нутгийн хуулийн сайддаа найдаж байгаа юм байх даа.