...
...

М.Энхболд хэргээ хүлээчихлээ, Эрүүгийн хуулийн 82.1 зүйл ангиар хариуцлага тооцооч !!!

Төрийн эрхийг хууль бусаар худалдан авахыг завдсан М.Энхболд нарын зурсан “60 тэрбум”-ын схемийг гэмт хэрэг өдүүлэгчид өөрсдөө “эвлүүлэг” хэмээн хоёр жилийн турш гүрийлээ. Нөгөө талаас МАНАН-гийн хөлд сөхөрсөн гэж болох хууль хяналтынхан ч “эвлүүлэг” гэсэн шийдвэрийг удаа дараа гаргасан. Эцсийн шатны шийдвэр гаргах учиртай Нийслэлийн Прокуророос “60 тэрбум нь бодит яриа мөн, гэхдээ төрийн албыг худалдсан, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй” хэмээн хэрэгсэхгүй болгож байсан гашуун шийдвэр ч ард түмний өмнө бий.

Гэтэл Эрүүгийн хуулийн 82.1 дүгээрт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол 16-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн цагаан дээр хараар бичсэн заалт дурайж байна. М.Энхболд нарын төрийн албыг арилжаалах “60 тэрбум”-ын яриа бол хаашаа ч хөдлөхгүй энэ зүйл ангид хамаарах “хуйвалдаан” атал хууль хяналтынхан юунд чимээгүй сууна вэ?. Бичлэгийг сонссон хэнд ч ойлгомжтой зүйл.

Нөгөө талаас хоёр жил “эвлүүлэг” хэмээн гүрийсэн М.Энхболд МАН-ын Бага хуралдааны /2012.12.19/ үеэр намын гишүүд түүнийг улс төрийн хариуцлага хүлээн, ёс зүйн үүднээс ажлаа өгөхийг шаардан, хэргийг нь улайлгаад авсан гэхэд болно. Мөнхүү М.Энхболд Бага хурал болсны маргааш /2018.12.20/ хэвлэл мэдээллийнхэнд байр суурь илэрхийлэхдээ “60 тэрбумын схемээр ямар нэгэн албан тушаал арилжсан зүйл байхгүй. Намын дарга, ялангуяа сөрөг хүчний даргаар ажиллаж байхад намын санхүүжилт, сонгуулийн мөнгө босгох талаар янз бүрийн санал яригддаг зүйл байдаг. Бүтдэг зүйл нь цөөхөн, бүтдэггүй нь олон” хэмээн ахиад л “би тэнд байсан, энэ нь бодит яриа” гэдгээ хэллээ.

Үүний өмнө /2018.12.10/ Нийслэлийн Ерөнхий проукрор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай “60 тэрбумын асуудал бол эвлүүлэг биш, бодит яриа” гэсэн тайлбар өгсөн нь албан ёсоор баталгаажиж байна. Гэтэл хууль хяналтынхан чимээгүй л сууна. Үндсэн хуулийн дор амьдрах учиртай Монгол Улсын иргэн өөрөө “би ийм хэрэг хийчихлээ” гээд хүлээн зөвшөөрч байхад хариуцлага тооцохгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

Гэхдээ зөвхөн дээрх Эрүүгийн хуулийн 82.1 зүйл ч биш 82.1.1 хэмээх заалт ч “60 тэрбум”-ын хэрэгт хамаарахыг М.Энхболд өөрөө хэлсэн. Тус хуулийн 82.1.1 дүгээрт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Түүний дээр өөрийнх нь ярьсанчлан “...намын санхүүжилт, сонгуулийн мөнгө босгох талаар...” хэмээсэн нь энэ зүйл ангид шууд утгаараа хамаарна. Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн хоёр ч заалтыг ноцтой зөрчснөө хүлээн зөвшөөрөөд байхад яагаад? гэдэг асуулт өөрийн эрхгүй ургаж таарна.

Дашрамд нэгэн зүйлийг дурдах нь зөв гэж бодоо. Өнгөрөгч 2017 онд “breaking news” мэдээллийн сайтаар УИХ-ын дарга М.Энхболдын хууль бус үйлдлийн тухай видео бичлэг цацагдсан. Энэ видео бичлэг дунд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний зургийг оруулсан аж. Харин энэ мэдээллийн мөрөөр Тагнуулын газраас тус сайтын удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалт танилцуулан “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэл тулган байцаасан байдаг. Ихэс дээдсийн хууль бус үйлдлийг нийтэд түгээж, үүргээ гүйцэтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллага яахаараа “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” байдаг билээ. Тухайн үед “breaking news” сайтын мэдээлэлд хаана нь төрийн албыг зарж арилжан мөнгө босгох тухай яриа гарсан юм бол хэмээн гайхах хүн олон байсан. Шударга үнэний төлөө дуу хоолой болж, цалингаас цалингийн хооронд үүргээ гүйцэтгэж явдаг сэтгүүлчид ямар эрх мэдэл, ямар мөнгөөрөө  төрийн эрх мэдлийг худалдан авахыг санаархав гэх мэтээр гайхаж байсан билээ.

Гэтэл гэм зэмгүй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд ийнхүү  “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах” гэсэн зүйл анги танилцуулан байцааж байсан хуулийнхан маань өөрөө төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах схем зурж ярилцсанаа хүлээн зөвшөөрч байгаа М.Энхболдод яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ?. Үүнийг нь Прокурорын байгууллагаас эрх бүхий албан тушаалтан батлаад, байр сууриа илэрхийлээд байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ?

Н.Баатар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (28)
  • Аархал,60 тэр бум дээр яагаад хариуцлага тооцохгүй байгааа юм бэ????????цагдаа прокурор,шүүгчидэээ????? Та нар адилхан аалзны торонд орчоод уу????? Ард түмнийг та нар доорд үзэхгүй шүү!!!! Ингэж улайм цайм хэрэг хийсэн хүмүүсийг өөгшүүлж,авилгалд идэгдсэн хор уршиг чинь хэзээ нэг нь цагт гарнааа!!!!! Нүгэл чинь нүдэээрэээ гарна!!! Сонгууль луйварддаг чинь хүртэл бүгд ил болноо!!! Үнэн гэж хэзээд байдагийн!!!!! Хатуу сана!!!!

  • М.ЭНХБОЛД анх 60 тэрбум бол эвлүүлэг гэсэн.Дараа нь 60 тэрбум үнэн гэсэн.Одоо 60тэрбумыг гүйцэтгээгүй гэж байна.Баригдах болгондоо худлаа ярьдаг ард түмнээрээ тэмцээд дийлэхгүй ийм муухай хүнээр маш олон жил удирдуулсан гэхээр монгол ийм байх нь аргагүй.

  • Харин энэ Төрд байгаа хүмүүс чин дээр дооргүй л Мигийн нарт орцон болохоор барьцаалагдаад Унавал хамт уначих гээд айгаад бэмбэгнээд байгааг ойлгохгүй байгаа юмуу k;'

  • 60 terbumin eblvvleg gej shalgasan prokurorig ervvgiin hereg vvsgeh heregtei ene60 terbumd oroltsson baij bolzoshgvi yuma

  • Харин энэ Төрд байгаа хүмүүс чин дээр дооргүй л Мигийн нарт орцон болохоор барьцаалагдаад Унавал хамт уначих гээд айгаад бэмбэгнээд байгааг ойлгохгүй байгаа юмуу

  • shalgadag gazar n shalgaad neg duusgaachee yachihsan tor huuli iim dampuu baidgiim beetoriig naimaaltsaj baigaa huniig yagaad shorond n hiigeed shalgadguim bee huuli huchniiheen

  • Заавал буруутан болгох гээд байгаа юм уу

  • Жнь: Номтойбаяр 2тэр бумаар сайд болсон нь үнэн ш дээ , Цогзолмаа ч бас 2 тэр бумаар сайд болсон үнэн

  • М.ЭНХБОЛД анх 60 тэрбум бол эвлүүлэг гэсэн.Дараа нь 60 тэрбум үнэн гэсэн.Одоо 60тэрбумыг гүйцэтгээгүй гэж байна.Баригдах болгондоо худлаа ярьдаг ард түмнээрээ тэмцээд дийлэхгүй ийм муухай хүнээр маш олон жил удирдуулсан гэхээр монгол ийм байх нь аргагүй.

  • Odoo huleehgui geed haachihaw dee. MANAN buleglel nurah tsag ni bolson...

  • yarisan yariand eruugiin hereg uusgeh uu harin idsen 280 say dollart bol /erunhiilugchiin/ uuseh l yostoi doo

  • Дорлигжав хэлэхдээ, Энхболд сүүлдээ 60 тэрбумын хэрэг үнэн гэдгээ хүлээсэн л дээ гэж ярьсан шдээ. Тэр үед прокурор байсан.

  • huli hvchniihen tsagdaagiinkhan odoo ajilaahiigeed Enkhboldiigoo suudal deerees ni gavlaad avaad yvaachee eh ornoo bodmoor yum ta mariin us honjongiin talbar yum u

  • ard tvmen turiin hamsaatan gishvvdiin diilenkh ni ene hvniig buruutai geed hamag bujar bilai ni ilt garaad irsen baihad yah geed turiin inder deer yugaa bulah geed suugaad bgaa yum ve ard tvmen ehlvvlsen duusgaj bj sanaa amrana shv chi gvriigeed yahiin mongol ter ayaraa taniig hvsehgvi bhad ogtsrood uguuchee Enkhboldoo

  • Нас жил гариг төөрөг тнь таарахргүй байгаа биздээ

  • Монголын хууль хүчнийхэн авилгалд автагдсан. Хэрэг хүлээлгэх нь байтугай дуугарч ч чадахгүй.

  • Ilt yumiig horiz shalgaach irgediig bolohoor bol ali hediin horichihson bgaadaa.

  • Ene site arai bishee Xu if Elsevier muugaar xelsen Yalanguya ter text I shin bgaa zaluu Cob xox bish Ulan orond xeregtei tabun medexuin medeelel ogoorei xeregtei Medley mergejlee deeshluul zaluu min

  • Төр хуулиа дээдлээд шалгаад өгөөчээ наад Энхболдоо

  • Одоо энэ хэрэг ил байхад шалгаад бүгдэд нь хариуцлага тооцоочээ Энхболдод хууль үйлчилдэггүй юм уу Жирийн иргэд бидэнд хууль хатуу үйлчилдэг шүү Төрийн түшээдээ

  • Одоо энэ хэрэг ил байхад шалгаад бүгдэд нь хариуцлага тооцоочээ Энхболдод хууль үйлчилдэггүй юм уу Жирийн иргэд бидэнд хууль хатуу үйлчилдэг шүү Төрийн түшээдээ

  • энэ сайт бүр НЭГ ТАЛЫГ барина гэгч нь болчихож.... Сэтгүүл зүй гэж үгүй болж

  • ДОРЛИГЖАВД ЖИНХЭНЭ БИЧЛЭГ НЬ БАЙГАА ГЭСЭН .ТҮҮНИЙГЭЭ ӨГӨӨД ШИНЖЛҮҮЛЭЭЧ. ТЭГЭХ НЬ ТИЙМ ХЭЦҮҮ ЮМ УУ?

  • Ганц хүн рүү дайраад байх юм. Цана чинь өчнөөн луйварчид байна. Бүгд явах хэрэгтэй. Хүрэлсүх Баттулга Энхболд...

  • Энхболдод 700 саяыг өгснөө гайхуулдаг, энхболд байхад хөдлөхгүй гэж онгирдог газрын дарга байна

  • Төрийн банкны ажилтнуудыг ажилнтнаас нь эхлээд захирал хүртэл нь хоморголон халж сольсон явдал нь өөрөө 60 тэрбумын схемыг хэрэгжүүлсэн болохыг нотолж байгаа бус уу.

  • Hen negen shuuhed urgudul gargaagui bolohoor dalimduulaad avch uzehgui baigga yum bolov uu daa.olon hun,olon olon niitiin baiguulga zereg zereg shuuhed urgugul uguh heregtei baihaa.

  • Ene chini shudarga busiin hongil ybaad bn lda bga hed aigaad bga teree bugdiig ni solih heregtei shuuhiig oorchloh tsag ni bolson

Онцлох мэдээ