Амьдрал тоглоом биш шүү охидууд аа..... Хань нөхөр болох хүнээ сайн сонгохгүй бол хэдэн жилийн дараа гэхэд өөрийгөө танихгүй болтлоо хөгширсөн байх болно. Сайн сайн гэж саймширсан бүхэн сайн байдаггүй, хайртай хайртай гэж донгодсон бүхэн хайрлаж чаддаггүй юм. Итгэж явсан залуу чинь нэг л өдөр орхин хэвлийдээ үртэй хоцроод аборт гэдэг аймшгийг туулахгүйн тулд өөрөө өөрийгөө л хайрла хамгаал. Өвдөлт шаналалыг чи мэдрэхээс өнөөх хайртай дуртай залуу чинь мэдрэхгүй. Чамайг дагуулаад эмнэлэг яваад үзүүлдэг, хамтдаа ярилцаад шийддэг, өөрийнхөө таашаалыг бус чиний эрүүл мэндийг боддог залуу чи монгол орноос хайгаад олоход бэрх. Өрх гэр толгойлох юм шүү, үрийн минь эцэг болох юм шүү гэж эр хүнийг шинжээрэй. Хайртай хэмээн үглэж,цэцэг бэлэглэж, романтик наалинхай загнасан бүхэн хань болоод байхгүй.
Нэг гэрт орно, үр хүүхэд төрүүлнэ, өвдөж зовох үе байна, хамаатан садан амьдралд орж ам мурийх үе ч бий, хүүхэд төрүүлээд чи мариалж ч мэднэ, одоо ярьдаг шигээ арчаатай байх ёстой гэхээсээ илүү бүтэн нойртой хонох юмсан гэж үрээ манцуйлсан эхний сардаа л чи санаашрана. Чи ямар ч боллоо гэсэн, чи яаж ч өөрчлөгдлөө гэсэн чамайг л гэдэг чиний төлөө дуугардаг, чиний талд зогсдог залуутай ханилаарай. Тэрнээс биш чиний эсрэг зогсоод мянган хүнтэй нийлээд чичилдэг эр биш. Хэт нэр төрдөө хайртай, хуурамч эрчүүд ийм байдаг.
Энэ нийгэмд эмэгтэй хүн болж төрөх хэцүү. Муу эрийн эхнэр болсон бол бүр ч хэцүү. Манай монгол эрчүүдийн хийморь сүлд гэж айхтар юм байна. Хог асгахаар, хоол хийхээр, хувцсаа угаахаар доройтоод ирдэг мөн ч хийморийн сулралтай шүү дээ. Эхнэр нь байлаа гээд чи ээж шиг нь халамжлах албагүй, ээж болж үрийг нь төрүүллээ гээд эр хүний өмч болж байгаа хэрэг биш, хүсэл мөрөөдлөө хэзээ ч битгий орхи. Эр хүн эхнэрээ хуурч болдог юм биш, эхнэр хүн хариуд нь явалдах ёстой юм биш. Эр эмийн ариун ёсыг сахиж байх эрүүл энх гэр бүл бэхэждэг юм. Эр хүнийг нэг л уучил, итгэлийг чинь хоёрдахиа алдвал амьдралаасаа явуул. Амьдралд гэр бүлийн төлөө заавал шаналах тэвчих ёстой гэсэн дүрэм байхгүй.
Айлын бэр болоод хүний хүн болдог, авааль нөхөр хүүхдээ л бодсон "сайн эхнэрүүдийн" цаг улирч одсон. Хүсэл мөрөөдөл залуу нас чинь хүлээгээд байхгүй. Чамд ухуулдаг сайн гэргий, сайн бүсгүйн дүрийг чи биш бусад хүн бодож олсон. Бусдын хүлээлтээр биш өөрийн бодлоор амьдраарай. Чамайг хайрласан эр чамайг сайн гэргий биш хүсэл мөрөөдөл зорилготой аз жаргалтай бүсгүй байгаасай гэж хүснэ. Эр хүн бүхэн муу биш шүү.
Эцэст нь хэлэхэд хэт их хийморь сүлдтэй эр, худалч эр, чиний эрүүл мэндийг боддоггүй эр, аав ээжийнхээ өврөөс гараагүй эр, залхуу эр, шалиг эр,чамайг гоочлогч өө эрэгч шүүмжлэгч эрээс хол байгаарай охид минь. Хайртай дуртай гээд чи бүхэл амьдралаа дэнчин тавих хэрэггүй.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
манай монгол хүүхнүүд Энэтхэг, Тайланд, Арабын улсуудад нэг очиж үзээсэй. Тэнд хүүхнүүд нь "нохой" шиг амьдарч байна.Юун эрх чөлөө,бэлгийн ба жендерийн тэгш байдал. Харин манай монгол хүүхнүүд ёстой жаргаж байгаа юм биш үү
Зөвхөн эр хүнийг битгий гоочил. Ганцхан чамайг хайрлаж өөрийгөө мартана гэж байхгүй. Монгол хүүхнүүд өөрсдийгөө ертөнцийн төв гэж бодохоо боливол яасан юм бэ. Одооны монгол хүүхнүүд залхуу худалч ямар ч эмх цэгц байхгүй мөнгөнд тооцоо байхгүй . Баранд хүүхнүүд л сууж шоудаж бна . Цуглаад ярьдаг сэдэв нь эрчүүдийг муулах эр нөхрөө муулах. Больцгоо муусайн дарваанууд
За энэ удаадаа болжээ. Олон сургаж цэцэрхэвэлээ улиг болна шуү Долгоор
zob l uarisan bna hsde
Zuv heljee. Demjij bn . Yalangyua huduunii humuus ergetei huuhdee deedelj bgaa ni geed ajil hiij surgadaggui ger ornii ajil geheer hiimori ni unana geed balai balai yum yariad bh yum.
Энэ ч хөгшрөөд өнгөрснөө алдсанаа сургаад эхэлсэн үү. Эмэгтэй хүмүүм гялс хөгширч байна шүү. Зовлон үзсэн чавганц, янхан хүүхэн 2 л их туршлагатай гэж бгаа юм даа.ккк
тиймээ, зөв зөв, одоо чинь 2018 он шүү дээ, эрэгтэй эмэгтэй аль аль нь тэгш эрхтэй, адилхан л бүх юмандаа оролцдог байх ёстой, нэг л их сүлд хийморь ярьсан залхуу эрчүүд олширсон
эмэгтэй хүн ухаантай байх хэрэгтэй санал нэг байна
энэ нилээдгүй хуцдаг болжээ уг нь их хүндэлдэг бсан тэнэг хүүхэн
Gol n emegtei hun hania zuv songoh heregtei negent songoson bol uuruusuu ehelj ulger duurial uzuulj zuv amidrah heregtei uuruu urgelj utsaa uhaj ediin shunald avtaj oron geree tsever tsentsger avaad yavj chadahgui archaagui baij bainga er nuhruusuu uu sev haij heruul uusgen zan aashiig n evdehees avahuulaad hair halamj dutuu deeshee harj altsaij hevteh n er nuhruu evdej tsaash n tulhdeg yum shu de
Vnen bh magadlal bnaa emegteichvvdees ch gsen blgoomjloh hregtei ediin shunaltai ungund tatagddg zabhai zaidan ar ger vr hvvhdee bddggui zalhuu hob jibend durtai vrgelj uu haigch uuruusuu busdiig vl toomsorlogch zalitai hvvhen taarbal shuud zaigaa abah hregtei neg nasnii amidralaa togloom blgood hreggui