...
...

“Айдгаа ардаа хийчихсэн хүн ТОМ БАЙХААС Ч ЯАХАВ”

Саяхандаа, хоёрхон жилийн өмнө ерөнхийлөгч Х.Баттулгын туслахуудыг барьж хорьсон дуулиант хэрэг гарч байлаа. Түүний “Баянгол” зочид буудал дахь компаниудын оффисоос бичиг баримт хурааж, түүнийг баривчлах нь хэмээн олон нийт эсэргүүцлээ илэрхийлж тэр дунд олны танил нэлээн олон эрхмүүд ч явж байсныг зарим нэг нь санаж буй биз ээ.

Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэж байна хэмээн амиа ч өгөхөөс буцахгүйгээр хамгаалж, чаддаг юм бол намайг ч гэсэн бариарай хэмээн уурсаж байсан нэгэн хүн бол яах аргагүй сэтгүүлч Л.Мөнхбаясгалан. Энэ бол 2016 оны УИХ-ын сонгуулийн дөнгөж өмнөхөн гэсэн үг юм. Одоо эргээд харахад тэр болгон тавилттай жүжиг ч юм шиг санагддагийг нуух юун. Хэдийгээр Женко Х.Баттулга УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ч одоо Монгол Улсын ерөнхийлөгч болж чаджээ. Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан худал, хуурмаг бүхнийг илчлэнэ хэмээн олон нийтийг өөртөө урвуулж “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээрээ энэ цаг үеийн хамгийн тодоос тод од болон гялалзжээ.

Нэг үгээр хэлбэл, Женко ч тэр, Л.Мөнхбаясгалан ч тэр санасандаа хүрсэн гэсэн үг.

Харамсалтай нь түүний одоо аяглаж байгааг харахад, мөн өөрөө өсөж өндийгөөгүй юм шиг тогоо руу гаа нулимж байгаа нь ч тэр ардаа хэчнээн том хамгаалалттай болсныг нь илтгэнэ. Уг нь нэг хүнийг улаан цагаан дэмжиж гаргаж ирсэн хүнийг сэтгүүлч гэж нэрлэж болох эсэхийг мэдэхгүй юм. Түүнийхээр бол олон нийтийн биш өөрийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа хүнийг сэтгүүлч гэж нэрлэж болохгүй гэсэн. Тэгэхээр тэр өөрөө хэн болж таарах вэ?

"Буянт Ухаа хороололд шантаажаар амьдарч буй бүлэг сэтгүүлчдийн өмнөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс 700 гаруй сая төгрөгийн хүү төлсөн байна. Дэлхийн хаана ч байхгүй тохироог өөрсдөө зохиож хууль зөрчин шантаажаар байртай болох гэж гурван жил зүтгэж байгаа та нар үнэний төлөө гэж нэр зүүж шантааж хийж буйдаа ичээч !!! Нэр устай нь зарлавал шившиг болно доо. Засгийн газар бүрийг шантаажилж , тэр байранд орох ёстой олон өрхийг хохироож буй бүлэг сэтгүүлчдийг хэн ч дийлдэггүй гэнэ дээ. Би сайхан эрэн сурвалжлаад өгөх үү. Баахан коммент бичигч, долоогч, доромжлогчид тэнд байгаа даа!!! Ингэж бичсэний төлөө намайг одоо хүү татаач"

Энэ бол түүний энэ сарын 19-нд өөрийн сошл хуудсан дээрээ оруулсан мэдэгдэл.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сунгааны өмнөхөн тэрээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгтэй хоёр сэтгүүлчийг урьж оролцуулав. Тэднийхээр Монголын сэтгүүл зүй аль хэдийн өмхийрч, самхайрсан. Хаалтын гэрээ гэж утгагүй зүйлээр өөрсдийгөө худалддаг. Тэр нь ердөө 3,4хөн сая төгрөг байдаг. Ер нь эвлэл гэж байх ч хэрэггүй гэв. Харин Л.Мөнхбаясгалангийн хэлснээр бол түүнийг МСНЭ-ийн гишүүнээр ч бүртгэж аваагүй, ямархуу үйл ажиллагаа явуулдгийг нь ч мэдэхгүй гэв. Харамсалтай нь тэрээр хурал болдог өдөр МҮОНРТВ-ийн захирал асан Ц.Оюундарь, М.Наранбаатар, “Засгийн газрын мэдээ” сонины ТУЗ-ын дарга Э.Долгион зэрэг эрхмүүдтэй хамт ирээд хурлыг хүлээн зөвшөөрөх аргагүй хуувилдаантай болж байна хэмээн 50-иад хүн аваад гарч одов. Нөгөө гишүүн биш, юу хийдгийг нь мэдэхийг ч хүсдэггүй байгууллагынхаа ерөнхийлөгчөөр өөрийн хүнээ тавихаар ирсэн нь үнэхээр хачирхалтай байлаа. Дэмжихээр ирсэн юм чинь өөрийнх нь хүн гэж ойлгох нь зөв биз дээ.

Тэрхүү явдлаас хойш Л.Мөнхбаясгалан өөрийн салбараа эгээ л өрөөлийнх аятай муулж, муучлах болов. Түүгээр ч зогсохгүй “Тэднийг айлгах ёстой. Тэгэхгүй бол даварна” гэж хүртэл хэлэв. 

Энэ ч айдгаа ардаа хийчихсэн том хүний үг л дээ. Өнөөдөр Монголын сэтгүүлчдийг хэдэн төгрөгийн цалин авч, яаж амьдарч байгааг Л.Мөнхбаясгалан мэдэж л баймаар юм. Түүн шиг санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн, ардаа том хамгаалалттай хүн энэ салбарт хэр олон бол? Уг нь түүн шиг том артай хүн арай өөр зүйлийн араас явж байх хэрэгтэй биш гэж үү. Мөн “шантаажаар амьдарч буй бүлэг сэтгүүлч”-дээ зарлачихгүй худлаа попорч суухын хэрэг юу байна? Мөн ингэн ингэн өөрийн салбараа олон нийтэд муухай харагдуулж, өөрөө товойхын хэрэг байгаа ч юм уу? Тэр хэнд өс санаж, юунд хүрэх гээд байгааг цаг хугацаа харуулах биз.

Нэмж хэлэхэд миний эргэн тойронд “Буянт-Ухаа”-д амьдардаг нэг ч сэтгүүлч байхгүй бөгөөд би өөрөө хөлсний байранд амьдардаг энгийн нэгэн бичээч билээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • Uuruu battulgad hudaldagdsan hun sh dee. Chadaj bgaa ene soliorogch humuuniiig ta nar yahiin. Uuriinh ni tuluu ulaim tsaim yavsiim chini hulsuu avalgui yahiin. Uneheer l mundag yum bol odoo uridiinh shigee bj 60 terbumiig ovolzuulaad yariach. Ofshoroo delgeech. Chi chini nomer neg hamgaalagchtai hun bish bil uu. Chi ard tumniig bas l teneg gej boddog munhag negen aj.

  • Salbaraa bish ee Xudaldagsan setguulchid ruu xatuuxan xellee

  • Salbaraa bish ee Xudaldagsan setguulchid ruu xatuuxan xellee

  • Мөнхыаясгалан болиоч ээ

  • Монголын сэтгүүлчид ганц хүүхэнд нам даруулж ажлаа заалгадаг болсон юм байна.

  • Цагааны Оюундарь гэж улс төрийн алуурчин авгайн хийж байгаа шоу шүү дээ наад Мөнхбаясгалан чинь. Ц.Оюундарийн араас явбал Хэн ч биш болно. Өөрөө өрцөө өвчүүлсэн болохоор чадахгүй наад Мөнхбаясгаланг чинь сайхан ХҮҮХЭЛДЭЙ болгож байна даа. Улс төрийн хий нь арилаагүй АВГАЙ.

  • Сэтгүүлээр бөгс арчиж болдоггүй боловч сэтгүүлчээр бөгс долоолгож болдог болсон бөлгөө гэж байна шүү

  • Мөнхбаясгалан сэтгүүлч сүүлийн үед дугаар их андуурч байгаа.ШОДОВ хүүгийн лайв гэгч ээс эхлээд л андуурч эхэлсэн сүүлдээ ч Цензургүй яриагаа ч хийж чадахаа байж андуурах биш дэмийрч эхэлсэн. Эх орноосоо урвагч Хурц тай хийж байгаа Нямкагаас авч бгаа цензүрээс илт харагдаж бгаа.Женкогоо ажлаа өгсөний маргаашаас яана даа ахын дүү. С1 дээ байсан нэр зүүсээр насаа барна бийдээ.Ард түмнээ тэнэг аятай бодож бөгсийг нь долоогчоо мөнх аятай санаж байхыг бодоход болоогүй байна даа миний дүү.Монгол улсын нүд чих.Гадаадын тагнуул луйварчидаас улс орныг минь хамгаалах нэг номерийн хүн урдаас чинь харж сууж байгаад бусадтай гадны луйварчидтай нийлж монголын өмчийг хамтарч луйвардаж сууснаа ярьжээ бхад Энэ хүн эх орноосоо урвасан байна гэдгийг ойлгох ухаан чамд хүрээгүй гэдэгт би л лав итгэхгүй бна.Ичиж амь дараа ахын дүү Чи өөрийгөө эрэн сурвалжлагч сэтгүүлч гэгч цолыг өгчих гээд байх шиг байсан. Нэг удаа зүгээр л Эрдэнэтийн 49 н хувийг ухаад үзээрэй

  • Setguulchee tiim surhii mundag bol ard tumendee hiij bgaa uilee il tod haruulaarai Munhbaysgalang tsohiod garaad ireechee, chadahgui bj bitgii ataarhaj hunii bogs uhaj baigaacheeee

  • Ugaasaa l hudlaa avgaishde showchin

  • Энэ ёстой муухай авгай. Дандаа жужиг дэглэж лайвдана. Øøрт ашигтай зуйл дээр л дуугарна. Уг нь сэтгуулч НИЙГМИЙН зутгэлтэн бх ёстой л гж боддийшт

Онцлох мэдээ