...
...

Зочны өрөөндөө эдгээрийг хэрэгжүүлж гайхалтай өөрчлөлтийг мэдрээрэй

Айл гэрийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг хамгийн чухал хэсэг бол яах аргагүй зочины өрөө байдаг билээ.  Зочны өрөөнийхөө хаана юуг хэрхэн байрлуулахаас шалтгаалан тухайн айлын  энерги хэрхэн өөрчлөгдөж болдог тухай бяцхан зөвлөгөөг танд хүргэж байна. 

 

-Манайхан хийморьтой байдаг гээд чоно, бар арслангийн зураг их өлгөдөг. Энэ нь гэр бүлийн харилцаанд их сөргөөр нөлөөлж хэрүүл маргаан үл ойлгогдох асуудал, зөрчилдөөн их гаргадаг учраас болж өгвөл эдгээр амьтны зураг байгаа бол гадаа үүднийхээ хэсэгт өлгөсөн нь дээр байдаг . Энэ хэсэгт өлгөх нь нэг төрлийн айл гэрийн хамгаалалт болж өгдөг ажээ.

-Зочины өрөөндөө буйдан сонгохдоо та бүхэн их анхааралтай байх хэрэгтэй. Учир нь Фэнг Шүйд буйданг зочины өрөөний хамгийн том энерги шингээгч гэж үздэг. Тиймээс дараахи зүйлсд та бүхэн анхаарлаа хандуулаарай.

1. Хэрэв таны зочины өрөө гэрийн урд, баруун өмнө, баруун, баруун хойд, зүүн хойд зүгүүдэд байгаа бол элсэн шар, бор өнгийн буйдан сонгоно.
Харин зүүн, зүүн өмнө зүгүүдэд байгаа бол ногоон,хөх, ягаан, цэнхэр , харин хойд зүгт буйдан чинь байрлаж байгаа бол цагаан, саарал өнгийн буйдан сонгож болно. Дээрх өнгөнүүд бол хамгийн тохиромжтой өнгөний сонголт юм. Харин та дээрхи өнгөнүүдээс өөр өнгийн буйданг нэгэнт сонгосон бол тохирох өнгийн бүтээлгээр буйдангаа бүтээж гэрийнхээ энергийг зөв урсгалд нь оруулж болох нь ээ.
2. Буйдангаа өдөр бүр тоосыг нь соруулж, завсар зайгаар нь унасан хогийг цэвэрлүүлж байх хэрэгтэй. Харин улиралдаа нэг удаа дуудлагаар буйдан цэвэрлэдэг газараар цэвэрлүүлнэ. Учир нь тухайн гэрийн хамгийн гол энерги агуулагч шингээгч гэж үзэх учраас бохирдолтой энергитэй  байлгаад байж болохгүй.

- Зочины өрөөнд огт байж болохгүй 8 зүйлс:

1. Нас барсан хүний ямар нэгэн зураг хөрөг. Учир нь гашуудлаа тайлж чадахгүй байна гэж үзнэ. Тиймээс маш хүндтэй хүний зураг ч гэсэн далд байх хэрэгтэй.
2. Урагдсан ном.
3. Өрөөсөн алга болсон, дутуу ээмэг зүүлтний сав сервант ч юмуу, ямар нэгэн шүүгэн дотор байрлах.
4. Ямар нэгэн алгаа тоссон юмуу, ганцаараа авхуулсан хүний зураг, плакат
5. Цуулаад, нийлүүлж наасан эд зүйлс
6. Дутуу зурсан зураг, дутуу оёсон зүйлс, дутуу наасан хийж байгаа зүйл.
7. Ил интернэт, цахилгааны, лентээр ороосон замбараагүй их утас.
8. Шатсан, огт хэрэглэдэггүй хэрнээ байж л байдаг цахилгаан хэрэгсэл.


Зочны өрөөнд байх ёстой эд баялаг дуудах 8 зүйл:

1. Ямар нэгэн малын гаралтай зүйл. Үүн дотор хонины нэхий, ноосон хивс ч юмуу ямар нэгэн боловсруулсан зүйлс.
2. Ноосон утасаар нэхсэн ямар нэгэн зүйл. Эсвэл нэхмэлийн сагстай утас ил байх маш сайн.
3. Гэр бүлийн зураг.
4. Ямар нэгэн лусын гаралтай амьтаны хэлбэр. Жишээлбэл мэлхий, могой, матар ч юмуу.
5. Мөнгөний мод
6. Ээж аавын та хоёрыг гэр бүл болоход бэлгэлсэн дээшээ харсан амсартай эд зүйлс.
7. Эмэгтэй хүний гоёл чимэглэлийн. Жишээлбэл толгойн, эсвэл бүс ч юмуу ямар нэгэн баяр ёслол хүндэтгэлд хэрэглэдэг зүйлс.
8. Морины ташуур.

 Зочны өрөөнд нарны гэрэл хангалттай ордоггүй, босоо хөлтэй гэрэ зочины өрөөндөө байрлуулаагүй, буйдан, сандал ширээ нь хэт хуучирсан, халцарсан, хэтэрхий мэгширсэн үнэртэй бүтээлэг буйдантай, зурагт жирэлздэг, кабель тавиулж дүср нь тод гардаггүй, огт хэрэглэдэггүй home театр ч юмуу хуучин хөгжим, депузер байрлуулсан, буйдан доороо хогтой, хуучины хивснүүд ханаараа их өлгөсөн, замбараагүй, хавтас нь урагдсан номын тавиур, оюутан сурагчдын замбараагүй дэвтэр ном, буу шийдэм, ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл ил, шалаар нь ямар нэгэн зүйл хөглөрсөн, өнгөртэй шарласан цайны аяга тавга ширээн дээр өрөөстэй, уншаад дууссан сэтгүүлүүд ширээний доор тавиур дээр ил байх гэх мэт олон зүйлсээс хамаарч гэрийн жигд урсгалтай энерги эвдэрдэг юм. Тиймээс гэр бүлийн харилцаа асуудалтай, уур амьсгал тогтворгүй бол гэртээ сайхан завсвар, их цэвэрлэгээ хийх, агаар сахи оруулах, хөлтэй гэрэл, дээрээс өдрийн биш цагаан тусгалтай гэрэл хийх, зурагт стенгээ янзалж тохь тухыг бүрдүүлж өгөх нь юу юунаас илүү гэрийн жигд энергийг хамгаалж, танай гэр бүлийг илүү амар амгалан болгоно.

-Гэр бүлийн наслалт, удаан амьдрал, тохь тухыг илэрхийлдэг Фэнг Шүйн хамгийн тохиромжтой тавилга бол энэ хөдөлдөг сандал юм шүү. Нэг ширхэг байх ч хамаагүй зочины өрөөндөө зурагт үзүүлсэн шиг хөдөлдөг сандал худалдаж аваарай. Хүнд хэцүү үед босч ирэх, тааламжгүй зүйлсийг барьц алдахгүй даван туулахад энэ сандал танай гэрт туслах болно.

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

Онцлох мэдээ