...
...

Малайзийн нарийн боовчид батгатай тортоор алдаршиж байна

Куала-Лумпур хотын “The Cakescape” нэртэй нарийн боовны газар идээ бээр, батгаар бүрхэгдсэн бүсгүй нүүртэй амтат бялууны үйлдвэрлэл явуулж худалдаагаа эрс нэмэгдүүлжээ. Түүнийг нь “Mashable” портал анзаарсан байна.

Нарийн боовны газрынхан өөрийн Facebook дэх хуудастаа нарийн боовчид өөрсдийн батгатай бялууг хэрхэн шахаж байгааг үзүүлсэн бодит зураглалаа харуулсан байна. “The Cakescape”-ын эзэд “Mashable” порталын сэтгүүлчид ярихдаа, өнгөрсөн онд дөнгөж 20 бялуу зарсан бол энэ жил захиалга эрс өссөн. Ийм тортыг голдуу хуриманд захиалдаг хэмээжээ.

Сонирхуулахад өнгөрсөн онд Харвардын их сургуулийн оюутан бүсгүйг түүний зурган бялуу алдаршуулжээ. Эмили Заузмер (Emily Zauzmer) өөрийн Instagram-аккаунтдаа Мункийн “Чарлаан”, Ван Гогын “Одтой шөнө” гэх зэргийн алдартай зургийг амтат бялуунд хувирган тавьж байв. Зураг бүрт бүсгүй 12 цагаас дөрвөн өдрийн хугацааг зарцуулсан байна. Гэхдээ блогчин бүсгүйн бялуу бүхий алдарт зургаа худалдагддаггүй байв.

 

Эх сурвалж: Mashable  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ