Монголын бийлэгжүү эрсийн тоонд зүй ёсоор ордог Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Хурдан моринд "орсон"-оо хувь тавилан, бизнест хөл тавьснаа амьдралын эрх байсан гэж ярих дуртай. Энэ эрхэм хар зах дээр наймаа хийж хувийн бизнесээ эхлүүлж байсан гэх мэдээлэл ч бий. Өөрийн ажил албаа хэнээс ч илүү удирдан зохион байгуулж эх орондоо шинэ санаа, шинэлэг бизнес бүрийг хэрэгжүүлэхийг зорьдог. Тэрбээр сүүлийн хоёр жил сэтгэлээ гарган хөөцөлдөж буй ажил нь бүтэлгүйтсэн талаар өөрийн цахим хуудаснаа,
"Монгол улсыг боддоггүй “хүнд сурталтан”-гаас болоод Монгол улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг концепцоор хийх боломж байсанг 2 жил орчим хугацаагаар хойшлуулах болсноор Улаанбаатар хотынхон төдий хугацаанд цэвэрлэх байгууламжийн өмхий эвгүй үнэрт зутарч, Туул голын бохирдол улам ихээр нэмэгдэх болоод байна. “Хүнд сурталтан” энэ цэвэрлэх байгууламжийн эвгүй үнэрт нийслэл хотын ард иргэд ая тухгүй, хохирч байгааг мэдэхийг хүсэхгүй, шийдэхийг завдахгүй байгаа нь тэдэнд өөр сонирхол байх шиг санагдаж байна. Манай компани гаднын мэргэжлийн компанитай хамтран хийхээр урилга аваад 2 жил ажиллаж, хөөцөлдсөн боловч эцэстээ хана мөргөөд хоцорлоо." хэмээн нийтэлжээ. Үнэхээр ч их хотын анхилуун үнэр жил ирэх бүр хүрээгээ тэлж олон хүнийг хордуулж байгаа нь хэний ч өмнө нууц биш билээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Улаанбаатар хотын БУ хэсгээр цэвэрлэх байгууламжыг тойрсон, маш замбараагүй олон ажилладаг, ажилладаггүй арьс, хайрганы жижиг үйлдвэр, хог төмрийн хаягдалтай аж ахуйн хашаануудын эзэдтэй холбоотой байх
Ih huraliin 76 gishuuniig ene tseverleh baiguulamjiin hajuud 7 honuulay.Bieer n medruulvel oilgono
gadnii daisnaas dotoodiin daisan ilvv ayultai. muu omhii manang toroos nen darui zailuulah heregtei.
turuus neg ch tugrug gargakhguigeer 200 ortoi negdsen emneleg baiguulakh ge j 2.5 jil khuutculduud neg ch oligtoi ug sonssongui./khund surtal,avliga,khiirkhel dor mgl khugjukhgui,..
Энэ төрд гарсан дарга нар нэр нь ард түмнээ гэх боловч нидэр дээрээ дан хувийн сонирхолтонгууд шүү дээ.Харин тэдэнд ахиухан хувь амлачихсан бол аль хэдийн бариад гүйчихнэ дээ.Ганбаа тэр хүнд сурталтанг шууд зарлаа.
power
энэ мундаг хүнийг дэмждэггүй яасан хэцүү юм бэ ийм бизнесмэнүүдээ дэмжиж байж улс хөгжинө энэ хүн аргаа барсандаа бичсэн дарга нэртэй малууд болиосой