...
...

Үнэрлэх мэт үнэсдэг эрчүүд

Шинэхэн хосуудын бие биенийгээ хэрхэн таних тухай олон сонжоо бий. Үүний нэг нь үнэсэлт юм. Энэ удаа хэрвээ таны хайрт чинь үнэрлэх мэт үнсэдэг бол ямар зан ааштай байх талаарх мэдээллийг хүргэж байна.

Таны түүнд талтайг мэдэх л юм бол тэр таныг ор руу хүчээр шахам чирч аваачина. Гэвч дараагийнх нь алхмууд танд тэгтлээ таалагдахгүй. Түүний хүчгүй шахам уруул, үнэрлэх мэт бараг мэдрэгддэггүй үнсэлт нь таны урмыг хугалж магадгүй. Гэхдээ энэ харьцаа удаан үргэлжилбэл та зөөлнөөр шүргэн үнэрлэдэг түүний энхрийхэн уруулыг цаг үргэлж санаж явах болно. 

Тэр таныг анхныхаа шөнө байлдан дагуулж чадахгүй ч хожим өмөг түшиг болж чадах хүн. Хэрэв та ийм хайртай учирвал хэзээ ч алдаж болохгүй. Зөөлөн сэтгэлтэй дөлгөөн зантай хэрнээ өөртөө таарсан бардам зантай энэ залуу таныг насан туршид таваар чинь байлгахыг хичээнэ. Өөрийгөө танд зориулагдсан мэтээр санаж явах бөгөөд таны зүгээс гарсан элдэв аашыг хүлцэн тэвчиж чадна. 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ