...
...

Оросын нэгэн Кинотеатрт үзэгч бүсгүйн сандлын ирмэгт жижиг зүү зоолттой байжээ

Оросын нэгэн Кинотеатрт нэгэн үзэгч бүсгүй сандал дээр суутал хөл рүү нь юм хатгах шиг болжээ. Ингээд нягтлаад хартал 3-4 мм хэртэй жижиг зүү сандлын ирмэгт зоолттой, дэргэд нь: “Дөнгөж сая та ДОХ-ын халдвар авчихлаа” гэсэн бичиг байж.

Иймэрхүү ижил төстэй тохиолдлууд сүүлийн үед олон хотуудад гараад байгаа талаар Оросын Өвчлөл хяналтын төвөөс мэдээлжээ. Зүүнүүдийг ДОХ-ын шинжилгээнд хамруулахад бүгд эерэг хариу гарсан аж.

Мөн нийтийн тээвэр, галт тэрэг, метро, онгоцны суудлууд дээр суухдаа эхлээд маш болгоомжтой харж шалгахыг анхааруулаад, болзошгүй тохиолдлууд хүмүүсийн амь насанд аюул учруулах магадлалтайг Хяналтын төв сэрэмжлүүлсэн байна. Энэ бол ДОХ-оор өвчлөгсдийн олон улсын албан бус холбооны зүгээс үйлдэж буй шинэ төрлийн террорист халдлага гэнэ. Тэдэнд амьдралдаа алдах зүйл үлдээгүй учраас ийнхүү өш хонзон авч буй бололтой.

Н.Норжоо

Эх сурвалж:CBS news



 


 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ