Монгол Улсаа Дэлхийн мисст төлөөлөхөөр шалгарсан Ц.Энхжин охидын өдрөөр аавдаа зориулан сэтгэлийн үгээ нийтэлжээ. Тэрбээр Кембрижийн урлагийн их сургууль, Флоренц хотын Дизайны их сургуулийг төгссөн мэдлэг чадвар сайтай охин билээ.
Ц.Энхжин:
"Дэлхийн миссийн тэмцээнд ороход надаас илүү догдолж, санаа зовж байгаа хүн бол миний аав. Аавынхаа тэсвэр хатуужил, зорилгодоо заавал хүрдэг дайчин чанараар үргэлж бахархаж явдаг. Эверестийн оргилд хоёр удаа гарсан уулчин аавын охин одоо дэлхийн гоо сайхны олимпод өрсөлдөх гэж байна.
Тайзан дээр намайг Энхжин биш Монгол гэж дуудна. Тиймээс элэг нэгт Монголчууд та бүхний дэмжлэг хамгийн чухал юм шүү." хэмээжээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250