...
...

Гурван настай хүү ээжийгээ хөнөөжээ

 

Хятадад гурван настай бяцхан хүү ээжийгээ цахилгаан шатнаас түлхэж унагаасан тухай харамсалтай хэрэг зүүн Хятадын Зежиань аймгийн Ниньбо хотод болсон байна. 45 настай хохирогч Шие Хон Фений үнгэгдсэн цогцсыг цахилгаан шатны шалны доороос гаргажээ.

Хэргийн нүдэн гэрч гэгдэж буй барилгын менежер, 52 настай Ян Шао эмэгтэйг хүү нь түлхэн хөнөөсөн хэмээн мэдүүлсэн байна. Тэрээр цагдаагийнханд мэдэгдэхдээ “Тэр түлхүүрээ доош нь унагаачихаад надаас тусламж хүссэн. Би түүнд тавдугаар давхарт байсан цахилгаан шатны хаалгыг онгойлгоод нэг давхраар дээш нь өргөе гээд тэр зуур зайгаар нь ороод түлхүүрээ авахыг санал болгосон. Би цахилгаан шатаа өргөчихөөд эмэгтэйг түлхүүрээ авсан эсэхийг шалгахаар иртэл лифтэнд ганцхан хүү нь байсан. Түүнээс ээж нь хаана байгааг асуухад би түлхчихсэн гэж хэлсэн” хэмээн мэдүүлсэн байна.

Тэрээр доошоо тонгойгоод хартал эмэгтэйн цогцос цахилгаан шатны хонгилын ёроолд харагдаж байсан бөгөөд тэр даруйд цагдаа дуудсан байна.

Орон нутгийн цагдаагийн газар ч эх сурвалжийн мэдүүлгийг үнэн зөв хэмээн үзжээ. Учир нь цахилгаан шатны дотор байсан камерт хэрэг явдал бичигдэн үлдсэн байжээ.

Н.Норжоо

Эх Сурвалж: “South China Morning Post”

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ