...
...

Өвөрмөц царайгаараа дэлхийд гарсан шилдэг модель Исса Лиш

Исса Лиш   Япон аавтай Мексик ээжтэй ба 1995 онд Мексик хотод төрсөн 22 настай дэлхийн хэмжээний модель. Түүний аав Мексик хотод Сүшиний ресторан ажиллуулдаг. Тэрээр урлагийн факультетад суралцаж байсан бөгөөд уран барималч болох хүсэлтэй байжээ. Гэвч түүний амьдрал оронгоороо өөрчлөгдөж, загварын ертөнцөд алдартай болжээ. 

Шөвгөр, бараг харь гаригийн гэмээр царайгаараа нэрд гарсан модель Исса маш өвөрмөц, сэтгэцийн хувьд хачирхмаар сонин инстаграм хөтөлдөг. /https://www.instagram.com/issalien/

Тэрээр өөрийгөө "Би бол гоо сайхны загвар өмсөгч биш" хэмээн хэлсэн байдаг. Түүний хувьд Jean Paul Gaultier, Монголын нэрт загвар зохион бүтээгч Анна сүй нарын загварыг өмсөн тайзан дээр алхаж байсан ба Италийн алдарт Vogue сэтгүүлийн дөрөвдүгээр сарын нүүрийг чимсэн чадварлаг модель юм.

 Исса саяхан АНУ-ын Нью Йорк хотоос Манхэттен луу нүүсэн байна. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ