...
...

Ганбуушийн өвөрмөц фото зургууд

Өөрийгөө эхээс төрөхдөө манин байсан гэж үздэг Ганбууш буюу Н.Ган-Од сүүлийн үед нам жим аж төрөх болсон. Тэрээр Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа мэдээлэл бий.

Бусдаас онцгой, дайчин зан чанартай Н.Ганбуушийн өдөр тутмын хувцсыг “Нинжээ” салон, харин зураг авалтад хэрэглэх зээгт наамалтай гоёлыг “Ничен” салоныхон хийж өгдөг аж. Мөн “Эко”, “Лили”, “Гоо хатан”, “Шварцгоф” зэрэг гоо сайхны дөрвөн ч салон түүнд үнэгүй үйлчилдэг юм. Түүний үзэл бодол олон хүний сонирхлыг татдаг нь нууц биш. Саяхны нэг ярилцлагадаа Н.Ган-Од: Секс машин байж чадах ч хэн нэгний хоёрдогч болохыг хүсэхгүй хэмээн хэлсэн юм. 

Хүн хүний амьдрал янз бүр. Бүтэн сарны дор бүтэн амьдралтай нэгэн байхад хиртсэн нарны дор тал амьдралтай нэгэн бас байх ажээ. Бурхны заяасан хазгай тавиланг тэгшилж, хорвоогийн хялайлгасан дундуур заяаг дүүргэх гэж хичээж яваа нэгэн хүмүүний нэг яах аргагүй Н.Ган-Од юм.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ