...
...

Жүжигчин У.Уранчимэг булчинлаг биеэрээ олныг гайхшруулж байна

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” гэх мэт олон сайхан дүрээрээ алдартай "Хувьсал продакшн"-ний захирал Уранчимэг тун удахгүй шинэхэн дэлгэцийн бүтээлээрээ үзэгчиддээ уулзах гэж байна. Тэрээр өмнөх кинонуудаа найруулж, продюсерлосон бол энэ удаагийн киноны найруулагчаар Д.Галбаяр ажиллаж жүжигчин Уранчимэг гол дүрд нь тоглох ажээ. Түүний энэ удаагийн гол дүр нь нас тогтож яваа бүсгүйгээс, залуу нас эрч хүчийг цацруулах  үүрэг даалгавартай байжээ. Жүжигчин бүсгүйг харсан хэн ч болов бодибилдингийн тамирчин гэж андуурахаар болжээ. Өөрийн гоолиг сайхан биенийхээ булчин бүрийг хөгжүүлсэн нь шаргуу хөдөлмөрийн үр дүн шиг харагдаж байлаа. 

 

Тэгвэл дайчин шаргуу бүсгүй энэ талаар өөрийн цахим хуудсандаа:

Би фитнесд дуртай. Гэхдээ би сонирхогч. Мэдээж мэргэжлийн тамирчны хажууд НИМГЭРНЭ гэдэг бол миний хувьд асуудал хэдий ч надад өндөр шаардлага тавьж, тийм байхыг нэхэж, шарыг минь малтаж,дасгал фитнестэй холбоотой бүх зүйлд минь надаас илүү нухацтай ханддаг (уул нь би өөрөө их нухацтай хүн л дээ ,надаас илүү нухацтай ...жоохон юм байж ) тийм нэг багш бий. Намайг ерөөсөө магтдаггүй. Сайн байна гэж ганц хоёр удаа л арай гэж хэлж байсан. Хоолоо дутуу идлээ гэж намайг бас загнана. Харин тэгэх тусам надад бяр амтагдаад байдгийн. МИНИЙ НУУЦ киноны зураг авалтаас 2 сарын өмнөөс киноны ид зураг авалтын чухал үед ч зөвхөн надад цаг гаргаж тасралтгүй хичээллүүлсээр л байсан.Зураг авалтанд орж байгаад бэртэл аваад 3 сар хэвтсэнээс болоод буцаад л форм алдаж ,хэцүү байх үед минь үргэлж надтай хамт байсан , одоо ч нөхөн сэргээх дасгал хийлгэж өмнөх байдалд минь буцааж авчирсан эрхэм нэгэн хүнтэй танилц. Миний одоо хичээллэж байгаа БЕЛЛА ВИСТА фитнесийн багш Эрхэмбаяр Энхтайван Сэтгэл сайтай, буурьтай ,мэдрэмжтэй ,мэдлэгтэй,охинтой минь нэг үеийн, балчир БАГШ минь. Яг үнэндээ би үгэнд нь сайн ордог бас жоохон эмээдэг  ???? Баярлалаа. Багшаа улам хичээнээ  гэжээ. 

Тэрээр "Гэгээн муза" наадмын шилдэг эмэгтэй жүжигчний дөрвөн удаагийн шагналт бүсгүй билээ. Анх СУИС-ын жүжигчний ангид шалгуулаад тэнцэлгүй дөрвөн жилийн дараа элсэн орж 1998 онд төгссөн бүсгүйг тухайн үед хүмүүс энэ их алдар нэрийн эзэн болно гэж зүүдлээгүй ч явсан биз. 
 

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breaking.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (20)

Онцлох мэдээ