...
...

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдтэй санал солилцлоо

        Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг судлан зохих журмын дагуу шийдвэрлэх, иргэдтэй санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад НЗД-ын А/674 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болон БЗД-ийн 4, 14 дүгээр хороо, СБД-ийн 15 дугаар хороо, СХД-ийн 5,6,7 дугаар хороо, СХД-ийн 10 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. 

        Уулзалтад нийт 95 иргэн хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хариуцсан компаны удирдлууд ирсэн юм. Тухайлбал,  Мамба дацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Их Өргөө ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулсан иргэд, 14 дүгээр хороо, Орон сууцны XIV хорооллын А хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулсан иргэд, Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Моннис Урбан девелопмент ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулсан иргэд, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаалин хийд орчим төсөл хэрэгжүүлэгч Цэлмэг ази ХХК-тай төслийн хоёр болон гурван талт гэрээ байгуулан газар чөлөөлсөн иргэд, Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч ЖИДИ ХХК-тай төслийн гэрээ байгуулан газар чөлөөлсөн иргэдийн төлөөлөл, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Назу проперти ХХК-тай гэрээтэй холбогдох хүмүүс тус тус ирсэн юм.

            Сүүлийн үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар олон иргэд төр, засагт хандах болсон. Дахин төлөвлөлтийн ажил удаширсантай холбогдуулан газраа чөлөөлсөн иргэд орох оронгүй болоод байгаа юм. Уулзэлтэд ирсэн иргэд энэхүү асуудлыг яаралтай шийдэж өгөхийг төр зөсөгт иргэд уламжиллаа.

Эх сурвалж: BREAKINGNEWS.MN

Б.ЯНЖИНДУЛАМ

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ