...
...

Ой зургаан сартай хүү өдөр өнжүүлэхдээ хазуулжээ

Аманда Биб хэмээх нэгэн залуухан ээж хоёр хүүхэдтэй. Тэрээр эмзүйчээр суралцахын тулд ой зургаан сартай хүүгээ дөрвөн настай ахынх нь хамт өдөр өнжүүлэхэд өгдөг байв. Тэрээр өдөрт 40 доллар төлдөг байжээ.

Нэгэн өдөр асрагч тун муу зүйл болсныг утсаар хэлэв. Тэр өдөр өнжүүлэх рүү хар хурдаараа иртэл бага хүүгийнх нь нүүр, хөл гар, нуруу нь хавдаж шархалсан арав гаруй хазуулсан сорвитой болсон байлаа.

Одоо, цагдаагийн албаны хүүхэд хамгааллын ажилтнууд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажилдаа хайхрамжгүй хандсан өдөр өнжүүлэхийн ажилтанд ял оноож магадгүй болоод байгаа юм.

“Одоо хэр нь уураа барьж дийлэхгүй л байна. Хүүгээ гэмтсэнд өөрийгөө л буруутгаж сууна” гэж Бийб ярьжээ.

Тэр хүүгээ эмнэлэг рүү тэр даруйдаа хүргэж өгсөн бөгөөд харин эмч цагдаа нарыг дуудсан аж.

Бүтэл бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад хэнийг ч баривчлаагүйд бүсгүй гайхаад байгаа юм.

Флоридагийн хүүхдийн цагдаа нар хүүхэд харах төвийн ажилтнуудын тоо хангалттай бус байснаас хүүхдүүдийг хараа хяналтгүй орхидог байсан зөрчлийг илрүүлжээ.

Шударга ёсыг хүсч буй Аманда цахим хуудсандаа хүүгийнхээ хөхөрч шалбарсан зургийг нийтэлснээр 47 мянган сэтгэгдэл авчээ.

Тэр хазсан хүүхдийг буруутгасангүй харин томчуудыг буруутгаж байгаа юм.

Уг нь бүсгүй хэд хэдэн өдөр өнжүүлэхээс камертай учир энэ өдөр өнжүүлэхийг сонгожээ.

Тэд бичлэгийг үзэхийг зөвшөөрсөн боловч буланд таараад харагдахгүй байсан учир хүүгийнхээ хазуулсан байдлыг тодорхой харж чадаагүй. Хүүг нь уйлж ил гарч ирэх хүртэл өрөөнд 20 минут орчим томчууд харагдаагүй байна.

У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГТ БОЛ ӨДӨР БҮР ШАХУУ ХУРУУГАА ГЭМТЭЭХ НҮҮРЭЭ УРУУЛАХ ГАРЧ Л БАЙГ БҮР БАГШДАА ЗАГНУУЛАЖ ЦОХИУЛНА ГЭЭЧ

Онцлох мэдээ