Рэппэр N.M.N буюу Номин-Эрдэнэ 2014 онд "М Галакси студи"-ээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих "Alfa music" төслийн ялагчаар тодорсон. Энэ мөчөөс тэрээр шинэ шинэ уран бүтээлүүдээ туурвиж фэнүүдийнхээ тоог нэмсээр байгаа.
Номин-Эрдэнэ 10 жилээ МУИС-ийн лицей Байгаль эх сургуулийн хими, биологийн ангийг төгссөн бөгөөд их сургуулиа ч мөн МУИС-ийг биотехнологич мэргэжлээр төгсчээ. Одоогоор уран бүтээлдээ шамдаад мэргэжлээрээ ажиллах бодолгүй байгаа бүсгүй Belucci рекордсын артистаар ажиллаж байна. Энд Энэрэл, Мөнхжин, Эрдэнээ нарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.
Урлагийн үзлэгт ч орж үзээгүй бүрэг хүүхэд байсан түүний анхны тайз нь 2012 онд циркэд болсон Цэцээгийн тоглолт дээр дуулсан явдал байв. Анхны тайзан дээрх айдас нь одоо ч түүнийг түгшээдэг гэнэ.
Зожигдуу зан ааштай Номин бага байхдаа хэлд орсон насан дээрээ ирсэн ч дуугардаггүй хүүхэд байв. Түүний амнаас үг унагах гэж гэр бүлийнхэн нь хамаг л гоё чихэр жимсээр “хахуульдаж” арай гэж ам нээлгэдэг байлаа.
Спортод авьяаслаг бүсгүй өөрийнхөө зөрүүд зан авиртаа дургүй гэнэ. Харин залуусын таалагддаг зан чанарын тухай асуултад “Тухайн цаг мөчид тэр хүний юу ч надад таалагдаж болно. Тэрнээс би хүмүүсийг дуртай дургүй гэж ангилах дургүй” хэмээн хариулсан юм.
NMN багаасаа л Оппозитын Энэрэлийг сонсож өсчээ. Харин өдгөө тэд хамтран ажиллаж байгаа. “1000 хүнд таалагдсан ч тэр уран бүтээл Энэрэлд таалагдаагүй бол муу болж” гэж тэрээр дүгнэдэг.
Хамгийн сүүлийн мэдээллээр энэ сард Номин-Эрдэнэ рэппэр Энэрэл, Мөнхжин нартай хамтарсан альбом гаргаж байна. Цомгийн дуунууд бүгд шинэ бөгөөд тус тусдаа болон хамтран туурвисан дуунуудаа багтаажээ.
Харин ирэх 9-р сард өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн дууч бүсгүй найз залуутай болж амжаагүйгээ ч нуусангүй.
Дүр төрхийн тухайд NMN үснийхээ өнгийг ийнхүү өөрчилсөнд зарим фэнүүд нь дургүйцсэн сурагтай.


Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Одоо Vandebo хамтлагийн Vande-тай үерхэж байгаа шдээ, нээх хөөрхөн хосууд шүү, хамтарч дуу гаргаасай билээ ....
dajgvi sn duuchin bii yu hiichwee
93oniih shde. Amjilt husie 'Gantsaaraa bish' duu n lag bsan shu, uree uuruu bichdeg gehed uneheer tugs
хөөрхөн авъяаслаг охин шүү
Солиотойэээээээээээ
Amjilt hvsie
Amjilt hvsie
Amjilt hvsie
Номин эрдэнэ биш Намуун гдг бздэ
amjilt husiy
youtubed bga yriltslaganaas n huulaad bichtsiin bishvvv ene setgvvlchid ichdegguin bhdaa bichih ym n oldodgui haashiin
saituudiin chat heseed hereldeed suudag bsan gedgiig n martsan bololtoi
awyactai ymaa
ooy awyaactai goyeenaa ehhha
Ene xvmvvsd xvnii yaj oorigo oorchilxeni xend xamaatai bnaa tegeed l bainga negen xewiin bh eostoim shig aashiltsgaaxiin xewiin zvild xen ch durgui bj
Энэ Энэрэл хэдэн настай юм бэ?
.
Uuriinhoo vsee budaal biz!!! pen n l ym bol demjihgvi durgvitssen gechichjee
Вахаха
Вахаха
Энэрэл хэдтэй юм бэ
Uruu tul enerel munhjin