...
...

ФОТО:“Японы гэрэл зурагчид Монголд” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

 

 

Өнөөдөр Японы 11 гэрэл зурагчны хамтарсан үзэсгэлэнгийн нээлт “Q art gallery”-д боллоо. “Японы гэрэл зурагчид Монголд” нэртэй уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой"-д зориулан гаргаж байгаа юм.

Үзэсгэлэнд Монголын гэрэл зургаар дагнан ажиллаж, Төрийн шагналт Ардын зураач Н.Цүлтэм гуайн бүтээлүүд дээр ажилласан Японы алдартай гэрэл зурагчид Сүгияма Терүзо, түүний шавь, 1997 оноос хойш Монголд гэрэл зураг авч байгаа Шимизү Тецүро нарын гэрэл зураг тавигджээ. Үзэсгэлэнгийн арга хэмжээнд МГЗНХ-ын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй хүмүүс оролцлоо. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ