Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр (2017.10.04) 10 цаг 57 минутад 56.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудал хэлэлцэв.
Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах тухай саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн барьсан. Энэ дагуу зөвшилцөх саналд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр албан бичгээр хариу илгээсэн.
















Бэлтгэсэн:Н. Норжоо
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Түүхэнд байхгүй л ЕСайд болж байна даа.амь нас ярьсан сөрөг хүчин ЕСайд томилсон гээд.