...
...

Автотээврийн салбарт чанар, аюулгүй байдлын тогтолцоо бүрдэж байна

 Автотээврийн салбарт ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг манай төвөөр үйлчилгээний баталгаажуулалт хийлгэж, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн баталгаатай үйлчилгээ үзүүлж хамтран ажиллахыг уриалж байна.

Тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход автотээврийн салбарын стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас автотээврийн салбарт ажил үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоож, хөндлөнгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг байгуулж MNS ISO/IEC 17065-2013 стандартын дагуу итгэмжлэлийн шаардлагыг ханган ажиллаж байна.

Тус төв нь олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн тохирлын үнэлгээг гүйцэтгэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийг зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм.

Автотээврийн салбарт баталгаажуулалтад хамрагдах ажил үйлчилгээний жагсаалтыг Автотээврийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 127 дугаар тогтоолд заасан байдаг бөгөөд тус төв нь дараах хамрах хүрээнд ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулалтын гэрчилгээ олгож байна. 

Хамрах хүрээ:

1. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. 

2. Автотээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ.

Иймд автотээврийн салбарт ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг манай төвөөр үйлчилгээний баталгаажуулалт хийлгэж, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн баталгаатай үйлчилгээ үзүүлж хамтран ажиллахыг уриалж байна.

 

 

 

 

 

www.zindaa.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ