...
...

Хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Таван толгойн” хувьцааг сонирхож байна

Хонгконгод болж буй Монголд хөрөнгө оруулагчдын чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахалсан Монголын баг оролцож байна. Монгол банк, Үндэсний хөгжлийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлага зэрэг албан ёсны төлөөлөгчдөөс гадна Монголын хувийн хэвшлийнхэн олноор иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараахан болж буйгаараа уг чуулган онцлог болж, Хятадын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцож байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Таван Толгой” ордыг олон улсын зах зээлд гаргах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалтыг дэмжихийг уриалсан юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж тус компанийн Бизнес, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаяр оролцож байна” Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК болон охин ба хараат компаниуд, Монгол Улсын стратегийн ордуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий илтгэл тавилаа. Компаниудын санхүүгийн үзүүлэлт, хэтийн зорилт, хөрөнгө оруулалтын боломжуудыг тухай бүрээр нарийн тодорхой санал болгосон нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татав. Ялангуяа “Эрдэнэс Тавн толгойн” хувьцааг илүү сонирхож байна.

Мөн Үндэсний хөгжлийн газрын дарга Б. Баярсайханы танилцуулсан Монгол Улсын Засгийн газрын гурван тулгуурт бодлого анхаарал татлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН, ТӨСВИЙН БОЛОН БОНДЫН МӨНГҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ТӨВЛӨРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???? ХҮМҮҮСИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭР ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХ ГЭСЭН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУТАМ ИЛ БОЛСООР БАЙГАА. АРД ТҮМЭН СОХОР, ДҮЛИЙ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. МОНГОЛЫН ТӨР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ЮМ БОЛ 49 ХУВИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТОМИЛОХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХГҮЙ БОЛ ЛУЙВАРЫН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЛЭЭ УЛАМ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР . . . .

  • ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН НЬ 49 ХУВИЙН ЛУЙВАРЧДЫН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛ БАЙСАН БАЙНА

  • ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ АСАН, ХХБ-ны ГЭХ ТОДОТГОЛТОЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДАХДАА Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ, ЗОЛЖАРГАЛ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУЙВАЛДАН АВСАН НЬ ИЛ ТОД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. АТГ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ, ТОГТООН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨРӨӨС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗАЙЛУУЛАН, ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛААЧ

  • Монголыг чирэх ганц ашигтай төсөл эрдэнэс таван толгой

Онцлох мэдээ