...
...

Ноосны урамшууллын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

“Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах” төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.04) ХХААХҮЯ-наас санаачлан зохион байгууллаа.

        Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар, Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйн бирж, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын хоршоологчдын нэгдсэн холбоо, ноос боловсруулах бүх шатны үйлдвэрүүдийн төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нээж үг хэлэн, удирдан явуулсан бөгөөд Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос 2017 оны ноосны үйлдвэрлэл, экспортын мэдээлэл хийсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Урамшуулал бол малчдаа дэмжсэн үйлдвэрлэгчдээ дэмжсэн сайн ажил 6-7 жил мэргэжлийн ходбоо нь хэрэгжүүлээд явсан даа одоо харин энэ МАН-ын үед яам нь өөр өөрсдөө татаж авах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.Дэлхийн хөгжлийн туршлага бол төрийн байгуулгууд нь үндсэн үүргүүдээс ээ татгалзан мэргэжлийн холбоодууд руугаа шилжүүлж төр нь цомхон болж бүтээдэг хүмүүс нь олон болж байхад энэ засгийн газрын үед төр нь холбоодуудынхаа хэрэгжүүлээд явсан ажлыг булаан авч цаашдаа малчдаа үйлдвэрлэгчдээ дэмжсэн ажлаа нуоаах тал руугаа орлоо доо.

  • Энэ асуудал явж явж урамшууллыг устгаж жаахан ноосоо хятадуудад өгөх л далд санаа.

  • Fuck. Ингэж менге идэхээ болиоч ээ. Бузар луцварчидаа.

Онцлох мэдээ