...
...

“50 сая төгрөг хүртэлх орлоготой ААН, иргэн жилдээ нэг л удаа татварын тайлан өгнө”

 

Өнөөдөр 09.30 цагт МҮХАҮТ-ын Их танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар бизнес эрхлэгчидтэй уулзаж, Татварын гурван хуульд өөрчлөлт орж байгаа асуудлаар санал солилцлоо.

Тус уулзалтаар бизнес эрхлэгчдийг дэмжсэн ямар ямар чухал шийдвэрүүдийг Засгийн газраас гаргасныг танилцуулж байна.  

1. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно.

2. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг л удаа татварын тайлан гаргах сонголтыг олгоно.
3. Татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг нь хааж, бизнесийг гарах гарцгүй болгох, улмаар бизнесийг нь дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдахад хүргэж байгаа явдлыг таслан зогсооно. 
4. Бизнесийн орчны таагүй нөхцлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд, цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно.
5. Гадаадын хөрөнгө оруулагчийн ноогдол ашигт 20% татвар суутгадаг байсныг 5% болгоно.

Мөн орон сууцны, ипотекийн гэх мэт олон татварын хөнгөлөлтүүд гарч байна.

 Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ