...
...

"Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зуржээ

   Энэ сарын 26-ны өдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулжээ.     

      Уулзалтын үеэр Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров манай хоёр орны хооронд хамтын ажиллагааны хүрээнд олон талд ажлууд хэрэгжиж байна.Ойрын үед хоёр орны худалдааны хэмжээг нэмэгдүүлэх тал дээр бүхий л арга хэмжээг авч ажиллана гэж тэмдэглэв.

       2017 оны байдлаар хоёр орны худалдаа 1368,1 сая доллар, ОХУ-ын экспорт 1326,9 сая доллар, импорт 41,2 сая долларт хүрсэн нь Орос, Монголын хооронд эдийн засаг, аж үйлдвэрийн, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны үр дүн юм. Үүний зэрэгцээ 2018 оны 7-р сарын 9-12-ны өдрүүдэд Екатеринбург хотод зохион байгуулагдах "Innoprom-2018" Олон улсын үзэсгэлэнд оролцохыг урьжээ.

  Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Аж үйлдвэр, Худалдааны сайд Денис Мантуров, Монгол талаас ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар 6 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах "Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг арга хэмжээ нь хоёр орны төрийн тэргүүн нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа юм.

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ