...
...

Баянзүрх дүүрэг ахмадуудаа хүлээн авлаа

Монголын уламжлалт ‘’Цагаан сар’’-ын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон дүүргийнбусад удирдлагууд,  төлөөлөгчид оролцлоо.

Уг арга хэмжээнд дүүргийн 28 хорооны төлөөлөл 2500 гаруй ахмад настан оролцсон бөгөөд ахмадууддаа зориулж МУГЖ С.Бархас, МУСТА Д.Отгонжаргал, Б.Болдбаатар, Э.Чинбаяр зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр төрд олон жил үр бүтээлтэй ажиллаж ард түмэн, үр хүүхэддээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал үзүүлж буй нэр бүхий ахмадуудыг Ахмадын холбооны‘’Хүндэт тэмдэг’’-ээр шагнаж урамшууллаа. Мөн урилгаар хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа ‘’Цагаан сар’’-ын идээний дээж, гарын бэлэг гардууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ