...
...

Нийслэлийн ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэг тэрбумд хүргэнэ

Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 2.5 тэрбум төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600 сая төгрөг, бусад аймаг, сумдад 200 сая төгрөг байхаар нэмэгдүүлэн тогтоосон.

Энэ шийдвэр гарахаас өмнө ажиллаж байсан байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 2017-2021 он хүртэл үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг баталсан юм. Хуваарь ёсоор энэ оны хоёрдугаар сарын 10 гэхэд нийслэлийн ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.0 тэрбум, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумынх 250 сая, бусад аймаг, сумдынх 70 сая төгрөгт хүргэсэн байх учиртай.

СЗХ банк бус санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх, чадавхжуулах, мэргэжлийн болгох, компанийн засаглалыг сайжруулах, үүсэж болзошгүй улс төр, эдийн засаг, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу энэ салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хувь хөрөнгөө нэмэгдүүлэх, бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөн сайжруулах, үйл ажиллагаагаа тэлж байна хэмээн СЗХ-ноос мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ