...
...

2018 онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2018 оны Төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ирэх оны төсвийн нийт зарлага 9.6 их наяд,орлого 7.2 их наяд, алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар төсөөлжээ. Төсвийн нийт зарлагын 1.7 их наяд нь цалинд, 1.8 их наяд нь тэтгэвэр тэтгэмжид, 1.1 их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөрт, 625 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, үлдсэн хоёр их наяд нь урсгал зардалл зарцуулагдана гэж тусгасан байна. 

Тухайлбал,  эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан, иргэдийн амьжиргааны түвшинг тогтворжуулах бодлогын хүрээнд:

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119,5 тэрбум нэмэгдүүлнэ.  
Тэтгэврийн насыг урагшуулна. Малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулна. 44,6 тэрбумыг тэтвэрийн санд шилжүүлнэ.
“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгоно. Нийтдээ “Цалинтай Ээж Хөтөлбөр”-т 72,8 тэрбум төгрөгийг зарцуулна" гэж тусгажээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ